Алаг бөмбөгний тэмцээнийг бас “Алаг бөмбөг булаах” гэдэг. Дүн, Жуан, Гэлү зэрэг үндэстний дунд дэлгэрсэн өөрийн онцлогтой ардын уламжлалт спортын төрөл юм. Өнөөдөр болоход 500 жилийн түүхтэй болжээ.

Алаг бөмбөг булаах уралдаан нь ихэнхдээ билгийн улирлын гурван сарын гурван буюу намрын хураалтын дараагаар болдог. Дүн үндэстний нутагт алаг бөмбөг булаах тэмцээн болоход хол ойрын эрэгтэй эмэгтэй хөгшин залуу гэж ялгалгүй бүгд баярын өдрийн хувцас хунараа өмсөж үүр гэгээрэхтэй зэргээр тэмцээний талбайг чиглэж, өөрийн тосгоныхоо алаг бөмбөг булаах тамирчдад хөгжөөн дэмжихээр очдог. Алаг бөмбөг дээш харван гаргахтай зэргээр уралдаан эхэлж, бүх сум тосгоны тамирчин булаалдан, эцэс сүүлдээ булааж авсан нь бөмбөгөө тогтсон газарт хүргэн тавьж чадвал тэмцээнд ялна.

Алаг бөмбөг нь Дундад улсын цөөн тоот үндэстний спортын III наадмаар цөөн тоот үндэстний спортын наадмын тэмцээний төрөл болжээ.



