Энэ оны эхний есөн сард Хятад улсын автомашин үйлдвэрлэсэн хэмжээ 24 сая ширхэгээс давсан
2025-10-18 22:17
Энэ оны эхний есөн сард Хятад улсын автомашин үйлдвэрлэсэн хэмжээ 24 сая ширхэгээс давсан
Энэ оны эхний есөн сард Хятад улс нийт 24.333 сая ширхэг автомашин үйлдвэрлэн 24.363 сая ширхгийг борлуулж, өнгөрсөн оны мөн үеэс тус тус 13.3 хувь, 12.9 хувиар нэмэгдсэн. Үүнд 21.241 сая ширхэг суудлын машин үйлдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 13,9 хувиар өссөн бол, 11.243 сая ширхэг цахилгаан машин борлуулагдаж, өнгөрсөн оны мөн үеэс 35.2 хувиар нэмэгдсэн. Цахилгаан машины борлуулалт нийт шинэ автомашины борлуулалтын 46.1 хувийг эзэлжээ.
Ганц 09-р сард нийт 3 сая орчим ширхэг автомашин борлуулсан байна.
Найруулагч: Б.САРУУЛ
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх
