solongonews
Өвөр Монголын аялал жуучлалын үзэсгэлэн худалдааны нээлт болов
2015-07-24 10:57
2015 оны Өвөр Монголын тал нутгийн аялал жуучлалын үзэсгэлэн худалдаа 7 дугаар сарын 23-ны өдөр Шилийнгол аймгийн төв Шилийнхотод нээлтээ хийв.

ӨМӨЗО-ны аялал жуучлалын албаны мэдээлснээр, Өвөр Монголын аялал жуучлалын холбооноос санаачлан зохион байгуулсан 2015 оны Өвөр Монголын тал нутгийн аялал жуучлалын үзэсгэлэн худалдааны нээлтийн ёслолын ажиллагаа өчигдөр Шилийнхотод болж өнгөрөв.

Дундад улсын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 126 аж ахуйн нэгж, асар олон төрлийн бүтээгдэхүүн үзэсгэлэнд дэлгэгджээ. Үзэсгэлэнгийн хугацаанд, 2015 “тал нутгийн торгоны зам∙ Дундад улсын адууны нутаг” адуун соёлын яармаг мөн Шилийнхотод зохион байгуулагдах юм байна.   

Эх сурвалж : northnews
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл