solongonews
Ли Чян БНАСАУ-ын ерөнхий сайд Пак Тэ Сонтой хэлэлцээ хийв
2025-10-11 16:35
Ли Чян БНАСАУ-ын ерөнхий сайд Пак Тэ Сонтой хэлэлцээ хийв

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян Орон нутгийн цагаар 10-р сарын 11-ний үдээс өмнө Пхеньян хотын Мансудэ чуулганы ордонд БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Засгийн газрын ерөнхий сайд Пак Тэ Сонтой хэлэлцээ хийв.

Ли Чян хэлэхдээ, БНАСАУ-ын Хөдөлмөрийн нам улс орныхоо бодит нөхцөл, ард түмнийхээ хүсэл зорилтод нийцсэн хөгжлийн замаар удирдан чиглүүлж байгааг Хятад улс хэлбэрэлтгүй дэмжиж ирсэн бөгөөд цаашид ч БНАСАУ-ын талтай хамтран уламжлалт найрамдалт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, шинэ үр дүнд хүргэхийн төлөө хамтран ажиллахад бэлэн байна гэжээ.

Тэрбээр мөн, Хятад улс хоёр талын ажил хэрэгч хамтын ажиллагааны боломжийг өргөтгөж, хоёр орны хөгжлийн шинэ хөдөлгөгч хүчийг нэмэгдүүлэхэд бэлэн байна. Түүнчлэн хоёр улс хамтран тэмдэглэлт арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулахад Хятадын тал идэвхтэй оролцох болно. Өнөөгийн тогтворгүй, төвөгтэй олон улсын нөхцөлд хоёр тал илүү нягт хамтран ажиллаж, хоёр улсын хууль ёсны ашиг сонирхол болон олон улсын шударга ёсыг сахин хамгаалах ёстой гэв.

Пак Тэ Сон хэлэхдээ, БНХАУ-ын тал өөрийн үндэсний ашиг сонирхлоо хамгаалахыг БНАСАУ бүрэн дэмжиж байна. Цаашид хоёр улс олон талт хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, нийтлэг ашиг сонирхлоо хамтран хамгаалах ёстой гэжээ.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл