solongonews
Цайны хэрэглээ өндөртэй улс орон
2015-06-03 15:07
Энэ асуултыг сонсоод хамгийн их цай уудаг хүмүүс бол хятадууд байх гэж бодож байлаа. Гэтэл хятад хүний цайны жилийн дундаж хэрэглээ эхний аравт ч багтдаггүй юм байна. Тэгвэл ямар улсын хүмүүс цай их хэрэглэдэг юм бол?

Дэлхийн банк, Евромониторингийн судалгаагаар Турк хүнд жилд 3.16 кг цай ногддогоороо тэргүүлжээ. Удаахь  байранд Ирландчууд, Англичууд оржээ.

Хятадууд Туркүүдээс зургаа дахин бага /нэг хүнд 567 гр/ хэрэглэдэг гэх хэдий ч Хятад улс  нийт дүнгээрээ хамгийн цай хэрэглэдэг юм байна. Хятадууд жилд 1.6 тэрбум паунд буюу 726.4 мянган тонн цай хэрэглэдэг байна. Хятадын Синьхуа агентлагын мэдээгээр 2010 онд Хятад улсын цайны хэрэглээ 1,06 сая тоннд хүрсэн хэмээж байжээ.

International Tea Committee (ITC) тооцоогоор 2010 он хүртэл дэлхий даяар жилд дунджаар 4.3 сая тн цай хэрэглэдэг байсан бол жил ирэх тутам өссөөр одоо жилд 7.9 сая тн цай ууцгаадаг болжээ. Энэ нь дэлхий өдөр бүр 5.9 тэрбум аяга цай ууцгаадаг гэсэн үг гэнэ.

Хамгийн их цай уудаг улс

  1. Турк                              3.16 кг
  2. Ирланд                          2.19 кг
  3. Их Британи                   1.94 кг
  4. ОХУ                              1.39 кг
  5. Морокко                       1.22 кг
  6. Шинэ Зеланд                1.19 кг
  7. Египет                          1.01 кг
  8. Польш                          1.00 кг
  9. Япон                             0.97 кг
  10. Саудын Араб                0.90 кг

Харин цай уух дургүй улс бол Латин Америкчууд байдаг байна.

Хамгийн бага цай уудаг улс

  1. Мексик            15 гр
  2. Бразил            17 гр
  3. Колумби         17гр
  4. Перу                21 гр
  5. Венесэуль      25 гр
  6. Грек                23 гр
  7. Филиппин       29 гр
  8. Тайланд         50 гр
  9. Португал        64 гр
  10. Румын             71 гр

Дэлхий хамгийн үнэтэй цай

Da-Hong Pao хэмээх Хятадын эмчилгээний зориулалттай ховор цайны нэг кг нь  дуудлагын худалдаагаар 1,250,000 ам долларт хүрсэн байна. Үүнийг Хятад цайны нэр хүндийг өргөх арга хэмжээ байсан хэмээн үздэг. Энэхүү цайг Хонг Конгийн дээд зэрэглэлийн "Ritz Carlton" буудлынхан тусгай үйлчлүүлэгч нартаа нэг аягыг 8,888 ам.доллараар санал болгож байжээ. Английн нэгэн урлаач энэхүү цайны нэг уутыг 280 ширхэг эрдэнийн чулуугаар чимэглэн урлаж 15,000 ам.доллараар үнэлж байсан түүхтэй гэнэ.

Дэлхийн хамгийн том цай үйлдвэрлэгчид

  1. Хятад              1.64 сая тн
  2. Энэтхэг          1.06 сая тн
  3. Кени                0.38 сая тн
  4. Шри ланк        0.33 сая тн
  5. Турк                0.22 сая тн
  6. Вьетнам         0.21 сая тн
  7. Иран               0.16 сая тн
  8. Индонез         0.14 сая тн
  9. Аргентин        0.10 сая тн
  10. Япон               0.08 сая тн

 

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл