Монгол Улсын хүүхдийн хэвлэл мэдээллийн төлөөлөгчид Өвөр Монголын Өдрийн Сонины Хороонд айлчлав
2015-06-25 12:07
Хүүхдийн хэвлэл мэдээллийн 15 төлөөлөгч Өдрийн Сонины Хороонд айлчлав.
Өнөөдөр үдээс өмнө Монгол Улсын “Сурагч” сэтгүүлийн захирал н.Жаргалсайханаар ахлуулсан “Сурагч” сэтгүүл, “Гоо-Амука” бага насны хүүхдийн сэтгүүл болон “Амука” сайтын хүүхдийн хэвлэл мэдээллийн 15 төлөөлөгч Өдрийн Сонины Хороонд айлчлав.
Айлчлалын үеэр Өвөр Монголын Өдрийн сонин, Солонго мэдээллийн төв, Дундад улсын Монгол хэлний сонин мэдээний сайт, Амьдрал гарагийн сонин, Багачуудын сонины ажил байдалтай танилцаж, туршлага солилцов.
Мөн талууд дугуй ширээний хурал зохион байгуулж, хурлын үеэр Өвөр Монголын Багачуудын сонинтой хамтран ажиллах талаар чөлөөт ярилцлага өрнүүлсэн байна.
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
