Тус аяныг зохион байгуулагчдаас гадна Өвөр Монголын Их сургууль, Өвөр Монголын Багшийн Их сургууль, Өвөр Монголын Техникийн Их сургууль, Өвөр Монголын Аж Үйлдвэрийн Их сургууль, Өвөр Монголын Анагаах Ухааны Их сургууль болон Харбин хот, Хунан мужийн Чанша хот дахь нийт монгол оюутнууд, Түмэнцогт сумын ард иргэд, ЗДТГ-ын хамт олон арга хэмжээнд сэтгэл зүрхээрээ дэмжин нэгдэв. "Миний Монгол-Миний нутаг" аянд оролцогчид нийт таван сая гаруй төгрөгийн мөнгөн тусламж, их бага гэлтгүй хувцас болон бусад эд зүйлсээр туслав. Тэдний тусламжаар түймэрт гэр орон, мал, хашаа саравчаа шатаасан Түмэнцогт сумын хоёр залуу малчин болох Мөнхбатын Ганчулууны гэр бүлд 23 хургатай хонь, Чулуунбаатарын Бадарчийн гэр бүлд 20 төлөг, 20 борлон, нийт 86 толгой бог мал худалдан авч өгч малжуулсан байна.









Э.Үржинханд
