"Өвөр Монголын цахилгаан эрчим хүчний цом", “Нэг бүс нэг зам” олон улсын залуучуудын хөл бөмбөгийн хөгжлийн форум 7 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд Шилийнгол аймгийн Ажил Мэргэжлийн коллежид болж өнгөрөв. ӨМӨЗО-ны орлогч дарга, Өвөр Монголын Хөл бөмбөгийн холбооны тэргүүн Ри Шянчүнь “"0"-ээс "1" Өвөр Монголын Хөл бөмбөгийн Шинэчлэл, хөгжлийн туршилтын аян” сэдэвт лекц уншиж, Өвөр Монголын спортын хорооны дарга Тань Жинфэн хурлыг удирдан явуулав.

Ри Шянчүнь хэлэхдээ: - Төрийн зөвлөл ӨМӨЗО-ыг Дундад улсын хөл бөмбөгийг хөгжүүлэх туршилтын орон болгосон нэг жилд Өвөр Монголын хөл бөмбөг маш эрчимтэй хөгжиж байна. Өвөр Монгол нь “Дундад улсын хөл бөмбөгийн шинэчлэл, хөгжлийн ерөнхий хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж, шинэчлэлийг гүнзгийрүүлэн, хөл бөмбөгийн том орныг бүтээн байгуулахаар зүтгэнэ гэжээ.

Форумд, Дундад улсын хөл бөмбөгийн холбооны орлогч дарга, Төрийн спортын ерөнхий товчооны хөл бөмбөгийн менежментийн төвийн намын хорооны нарийн бичгийн дарга Вэй Жишян Дундад улсын хөл бөмбөгийн хөгжлийн өнөөгийн байдлыг дүгнэж, ирээдүйн хөгжилд үнэтэй санал зөвлөгөөгөө өгөв.

Форумд мөн залуучуудын хөл бөмбөгийн "1 + 5 + N" хамтын ажиллагааны хөгжлийн загварыг ярилцсан бөгөөд олон улсын залуучуудын хөл бөмбөгийн хөгжлийн талаар туршлага солилцов.

Энэ удаагийн форумыг ӨМӨЗО-ны хөл бөмбөгийн холбооноос санаачлан зохион байгуулжээ. Орос, Монгол зэрэг оролцогч улс орнуудын төлөөлөгчид, Дундад улсын Далянь хотын спортын товчооны ажилтнууд, Дундад улс болон гадаадын алдартай мэргэжилтнүүд, их дээд сургуулиудын удирдагчид, бүх аймаг хотын удирдагчид форумд оролцсон байна.
