solongonews
Наньдай голын Шяньлүө арал
2015-07-30 12:19
Далай дээрээс шүхрээр буух сонирхолтой тоглоомтой танилцах болно

Шяньлүө арал нь Наньдай голын ойролцоо 1 километрт байрлаж, ард түмний дунд домог болон яригддаг Дунгийн дагинын үлгэр түүхийг үндэслэн байгуулсан бөгөөд уг арлыг 1038 метр урт гинжээр далайн эрэгтэй холбосон байна. Жуулчид далайг дамнасан гинжийг дагаж Дунгийн дагина, Саньдао боомт, Давхар далай, Далайн усан оргилуур, Долоон бурхны чулуу, Далайн урт хонгил, Дунгийн тагт, Хадны зам зэрэг сайхан хийц загварын үзэмжит газрууд байдаг. Арал дээр гарсны дараа цахилгаан шатаар 56 метр өндөр цамхагт гарч Наньдай голын дүр төрхийг сонирхож, далайн банджи тоглоомыг өөрийн биеэр мэдэрч, далайгаар аялах болон далай дээрээс шүхрээр буух сонирхолтой тоглоомуудтай танилцах болно.

Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл