solongonews
Дин Шюэшян Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2025-08-29 10:46
Дин Шюэшян Азийн хөгжлийн банкны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Дин Шюэшян 8-р сарын 28-ны өдөр Бээжинд Хятадад айлчилж байгаа Азийн хөгжлийн банкны гүйцэтгэх захирлуудын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Дин Шюэшян хэлэхдээ, Азийн хөгжлийн банк нь Ази Номхон далайн бүс нутгийн олон талт хөгжлийн чухал байгууллагын хувьд Хятадын хөгжлийг дэмжихэд нааштай хувь нэмэр оруулсан. Азийн хөгжлийн банк Хятад улсыг шинэчлэх үйл явцад үргэлжлэн гүнзгий оролцож, Азийн хөгжлийн банктай харилцаа холбоо, зохицуулалтаа бэхжүүлж, хамтын ажиллагааны салбарыг судалж, өргөжүүлэн, Хятадын чансаатай хөгжлийг ахиулж, Ази Номхон далайн бүс нутагт үр өгөөжөө өгөхөд бэлэн байна гэв.

Азийн хөгжлийн банкын Гүйцэтгэх захирал Хятад улсын хөгжлийн ололт амжилтыг өндрөөр үнэлж, хоёр талын хамтын ажиллагааны харилцаа тогтоосны 40 жилийн ойгоор боломж болгон хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлэх, Хятадын эдийн засгийн чансаатай хөгжлийг дэмжих боломж болгон тэмдэглэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл