solongonews
III удаагийн дипломат ажилтнуудын хүлээн авалт
2015-06-26 09:31
“Дундад улс дахь соёлын аялал” үйл ажиллагааны хүрээнд дипломат ажилтнуудын хүлээн авалт боллоо.

Фижи, Нигер, ОХУ, Судан, Зимбабве, Солонгос, Монгол, Болгар болон Бүгд Найрамдах Австри зэрэг 16 улсын Дундад улсад сугаа 28 дипломат ажилтнууд 6 дугаар сарын 25-ны өдөр Өвөр Монголд айлчлав. Тэд дипломат ажилтнуудын гурав дахь удаагийн “Дундад улсын соёлын аялал, Өвөр Монголын соёлын аялал”-ын үйл ажиллагаанд оролцож байгаа юм. Өвөр Монголын Өөртөө Засах Орны дэд дарга Лю Шиньлэ дипломат ажилтнуудын багийг хүлээн авч уулзсан байна.

Тус үйл ажиллагааг БНДАУ-ын Соёлын яам болон Өвөр Монголын Өөртөө Засах Орны Засгийн газраас зохион байгуулсан байна. Дөрвөн өдрийн хугацаатай болох уг үйл ажиллагаагаар дамжуулан 16 улсын дипломат ажилтнуудад Өвөр Монголын тал нутгийн соёлыг танилцүүлж, харилцан ойлголцох, найрамдлыг гүнзгийрүүлэхээр зорилго болгосон юм.

Зохиогч: Ариухан
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл