solongonews
Хятад улс дэлхийн үндэстэн дамнасан компаниудын хөрөнгө оруулах тэргүүн сонголт
2025-07-23 15:59
Хятад улс дэлхийн үндэстэн дамнасан компаниудын хөрөнгө оруулах тэргүүн сонголт

Хятад улс эдийн засгийн даяаршлын эрин үед үндэстэн дамнасан корпорациудын хөрөнгө оруулалтыг татахын тулд стратегийн давуу талуудаа ашигласан байна. Худалдааны яамны судалгааны хүрээлэнгээс саяхан нийтэлсэн "Хятадын үндэстэн дамнасан корпорациуд" тайланд тэмдэглэхдээ: Боломжуудыг хослуулснаар Хятадын зах зээл үндэстэн дамнасан корпорациудын урт хугацааны хөрөнгө оруулалтын сонирхлыг нэмэгдүүлж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд илүү их орон зайгаар хангаж байна. 

Хятадад хөрөнгө оруулж буй гадаадын аж ахуйн нэгжүүд: Хятадтай хамт урагшлах нь хөгжлийн боломж ихтэй, Хятадад итгэх нь маргаашдаа итгэж буй хэрэг, Хятадад хөрөнгө оруулах нь ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж буй явдал гэж үзэж буй юм. Сэтгүүлч энэ талаар Хятадын гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн удирдлагатай ярилцлаа.

Цар хэмжээний давуу тал-

Хэрэглээ шинэчлэгдэж, аж үйлдвэрийн систем улам бүрэн болж байна

Airbus компани Бээжинд 06-р сарын 25-нд Хятадын иргэний агаарын тээврийн салбартай хамтран ажилласны 40 жилийн ойд зориулсан арга хэмжээ зохион байгуулж, Airbus A310 онгоцыг хамгаалах, сэргээн засварлах төслийн бүтээн байгуулалт эхэлснийг зарлав. Сүүлийн 40 жилийн хугацаанд Хятад улс Airbus компанийн хамгийн том зах зээл болж, Airbus болон Хятад улсын хамтын ажиллагаа нь онгоцны судалгаа, хөгжүүлэлт, дизайн, үйлдвэрлэл, угсралт, ашиглалтын дэмжлэгээс эхлээд ашиглалтаас гарсны дараа задлах, дахин боловсруулах хүртэлх бүх явцыг хамарсан юм.

 Airbus компанийн  2025 оны дэлхийн зах зээлийн төсөөллөөс харахад Хятадад нэг хүнд ногдох нислэгийн дундаж тоо 2024 онд 0.6 байсан бол 2044 онд 1.8 болж өсөх төлөвтэй. Ирэх 20 жилд Хятад улс дэлхийн хамгийн том агаарын тээврийн зах зээл болж, 9570 шинэ нисэх онгоц шаардлагатай байгаа нь дэлхий нийт эрэлтийн бараг дөрөвний нэгийг бүрдүүлэх болно.

06-р сарын 18-нд Хятадын Финикс Контакт компанийн 2 дахь бүрэн өртгийн сүлжээ бүхий супер үйлдвэрийн төсөл нь Жянсу мужийн Наньжин хотод нийт 1 тэрбум юанийн хөрөнгө оруулалттай, ойролцоогоор 55,000 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий барилгын ажлыг эхлүүлэв. Төсөл хэрэгжиж дууссаны дараа 5 жилийн дотор үйлдвэрлэлийн нийт хүчин чадал 2-3 дахин нэмэгдэх төлөвтэй байна. Холбогдох компанийн удирдлагын хэлснээр:

- Хятадын зах зээлийн эрэлт хэрэгцээ байнга нэмэгдэж байгаа нь аж ахуйн нэгжүүдийн хөгжилд өргөн уудам орон зай гаргаж өгөв. Шинэ эрчим хүч, ухаалаг үйлдвэрлэл зэрэг шинээр хөгжиж буй салбаруудын хурдтай хөгжил нь Финикс Контакт компанийн бизнестэй гүн уялдаж байна. Саяхан болсон үндэстэн дамнасан корпорацийн удирдагчдын Чиндаогийн дээд хэмжээний уулзалтын үеэр Америкийн Kraft Heinz компанийн үйлдвэрлэсэн анхны шинэ бүтээгдэхүүн болох хар трюфель амтлагч майонез олны анхаарлыг татав. Тус компанийн холбогдох ажилтан Шяо Гаочю:

- Сүүлийн 30 жилийн хугацаанд бид Шаньдун дахь Чиндаогийн үйлдвэрт оруулсан хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлэн нэмэгдүүлсээр ирсэн. Чиндао нь хүнсний аж үйлдвэрийн бат бэх үндэс суурьтай, аж үйлдвэрийн иж бүрэн сүлжээтэй, мөн эх газар, далай, агаараар гурван хэмжээст орон зай болгон, "Баруун зүүнийг холбож, умард, өмнөдийг холбосон" бөгөөд бидэнд хөгжлийн илүү орон зайг олгосон байна.

Бизнесийн таатай орчин:

Бодлогын тогтвортой орчин ба олон талт нээлттэй байдал нь харилцан уялдаатай

 Байер компанийн дүрс оношилгооны өндөр даралтын тарилгын систем болон туслах хэрэгслүүд 06-р сарын 17-нд Бээжин хотын эмийн захиргаанаас дотоодын эмнэлгийн хэрэгслийн бүртгэлийн гэрчилгээ авсан. 

 Байер компанийн дүрс оношилгооны бизнесийн ажил хариуцсан ажилтан Хү Вэньжин:

- Бэйер компани Хятад дахь анхны дүрс оношилгооны эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрийг Бээжингийн эдийн засаг, технологийн хөгжлийн бүсэд байгуулсан нь Байер компанийн дүрс оношилгооны бас нэгэн чухал үе шат юм. Сүүлийн жилүүдэд Бээжин шинэлэг эм тарианы чансаатай хөгжлийг дэмжиж, эмнэлгийн компаниудын зах зээлийн эрэлт хэрэгцээг сайжруулсан байна.

2021 онд 500 гаруй сая юанийн хөрөнгө оруулалт хийж, Шанхайд наалдамхай материалын дэлхийн судалгаа, хөгжлийн төвийг байгуулав. 2023 онд Шаньдүн мужийн Шар тэнгис болон Бөхай тэнгисийн аж үйлдвэрийн шинэ бүсэд ногоон болон өндөр стандартын цавуу үйлдвэрлэх бааз байгуулав. 2025 оны гуравдугаар сард Жянсу мужийн Тайцан дахь гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн бааз албан ёсоор ашиглалтад оров. Сүүлийн жилүүдэд Германы Henkel групп Хятадад эрчимтэй хөрөнгө оруулалт хийж, үндэстэн дамнасан компаниудын Хятадын зах зээлийг өөдрөгөөр төсөөлдөг үлгэр жишээ болсон юм. 

Henkel компанийн Хятадын засгийн газрын олон нийттэй харилцах албаны дарга Юй Жян:

- Хөрөнгө оруулалтын өсөлт бүхэлдээ зах зээлийн чиг баримжаа, засгийн газрын дэмжлэг, бизнесийн таатай орчинтой шууд холбоотой гэж би бодож байна.              БНХАУ-ын засгийн газар гадаад орнуудад нээлттэй байхыг дэмжиж, зах зээлд нэвтрэх сөрөг жагсаалт улам бүр богиносч байна. 2024 онд үйлдвэрлэлийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг нэвтрүүлэхэд тавьсан хязгаарлалтыг бүрэн цуцалж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах хүчин чармайлтыг нэмэгдүүлэх хэд хэдэн бодлогыг хэрэгжүүлсэн юм.

Урт хугацаанд Хятадын улс төрийн тогтвортой байдал, нийгмийн аюулгүй байдал, бодлогын залгамж чанар нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн тогтвортой, урьдчилан таамаглахуйц үйл ажиллагааны орчныг бүрдүүлж өгсөн юм. Ялангуяа, нээлттэй бодлогын хувьд Хятад улс бие даасан нээлттэй байдлаа шат дараатай өргөжүүлж, үндэстэн дамнасан компаниудад илүү ирээдүйг харсан, уян хатан хөгжлийн орон зайг нээж өглөө гэж мэргэжилтнүүд үзэж байна.  

Инновацын давуу тал-

Хэрэглээний олон талт байдал ба технологийн  шинэчлэлийн уялдаатай хөгжил

Ярилцлагын үеэр гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд, Хэрэглээний олон талт байдалд тулгуурлан инновацтай хөгжил нь Хятад улс бизнесийн салбаруудын туршилтын талбар, технологийн шинэчлэлийн эх үүсвэр болсон гэж дурдав.

Schneider Electric нь Хятадад 38 жилийн турш хөгжив. Schneider Electric компанийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Инь Жэн:

- Технологийн шинэчлэлийн хувьд Schneider Electric нь Бээжин, Шанхай болон бусад газарт судалгаа, хөгжлийн таван том төв байгуулж, 2019 оноос хойш Хятадад хийсэн хөрөнгө оруулалтын жилийн өсөлтийн хурд 18 хувиас давжээ. Хятад улс Schneider Electric-ийн бүрэн хэмжээний R&D чадавхитай дэлхийн цорын ганц орон болсон юм гэж танилцууллаа. 

Epson (Хятад) ХХК-ийн ерөнхийлөгч танилцуулахдаа:

- Компани нь нээлттэй хамтын бүтээлээр дамжуулан "Хятадад тохирсон" шийдлүүдийг бий болгов. AI эрин үеийн хөгжлийн шинэ асуудлуудтай тулгарсан тус компани Хятадын зах зээлийн хөгжлийн нөхцөл, илүү идэвхтэй хандлагатай шинэлэг эко системийг бий болгоход нэгдэж байна. 

 "Хятад дахь үндэстэн дамнасан корпораци" тайланд: Худалдааны яам, Шинжлэх ухаан, технологийн яам 2023 онд "Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын шинжлэх ухааны хөгжлийн төв байгуулахад тус дэм үзүүлэх хэд хэдэн арга" гарчигтай баримт бичиг нийтэлж, гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд Хятадад судалгаа, хөгжлийн төв байгуулах хурдаа тасралтгүй нэмэгдүүлсээр байна. Статистик мэдээгээр 2025 оны 05-р сар гэхэд Шанхай дахь гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын байгуулсан судалгаа, хөгжлийн төвийн нийт тоо  603-т хүрэв. 2024 онд Бээжинд гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд шинээр батлагдсан 110 гаруй R&D төвтэй байсан бол 2025 оны 01-р сарын байдлаар энэ тоо 221-д хүрч эрс нэмэгдсэн байна.

Үндэстэн дамнасан компаниуд өвөрмөц уулзалтад оролцов  

Зуны дунд сараар Хятад дахь Хятадын өөрчлөлт шинэчлэлтийн үндэсний хороо, Америкийн худалдааны танхим, Америк-Хятадын бизнесийн зөвлөл, Америкийн компаниуд зэрэг үндэстэн дамнасан 80 гаруй компани, Фүжянь дахь хувийн аж ахуйн нэгжийн төлөөлөл зэрэг 100 гаруй хүн Рөнчэн хотод цугларч дугуй ширээний уулзалт зохиолоо.

Хуралд оролцсон төлөөлөгчид "Гадаадын компаниуд Фүжөүгийн дижитал эдийн засагт ямар хөгжлийн боломжууд хангах вэ." "Бид эмнэлэг эрүүл мэнд, ногоон болон нүүрстөрөгч багатай салбарт хэрхэн илүү сайн хамтран ажиллах вэ." “Харилцан ашиг хүртэх замаар яаж улам хөгжих вэ”  сэдвээр ярилцав.

Үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны орлогч дарга Ли Чүньлинь:

- 2025 оны 01-ээс 05-р сар хүртэл Хятадын хэмжээнд гадаадын хөрөнгө оруулалттай 24018 аж ахуйн нэгж шинээр байгуулагдсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.4 хувиар өссөн байна. Хятадын эдийн засаг эрчимтэй хөгжиж буй бөгөөд дэлхийн олон газрын  аж ахуйн нэгжүүдэд хөгжлийн өргөн орон зайгаар хангаж байна. Хятад улс макро эдийн засгийн бодлогын нөөцтэй. Бид бүх улс орны компаниудыг Хятадад хөрөнгө оруулалт хийж, аж үйлдвэрийн давуу тал, чадавхиа бүрэн бадруулан, дэлхийд өрсөлдөхийг уриалж байна.

Энэ онд гадаадын хөрөнгө оруулалтын төслүүдийг хэрэгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд үйлчлэх чиглэлээр ямар тодорхой арга хэмжээ авах вэ. Үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дэд дарга Жин Чинь үйлчилгээний салбарын нээлттэй байдлыг өргөжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих аж үйлдвэрийн каталогийг шинэчлэх, гадаадын хөрөнгө оруулалтын томоохон төслүүдийн тусгай ажлын хэсгийн талаар танилцуулав.

Аж ахуйн нэгж ажлын цагийг иж бүрэн тооцоолох өргөдөл гаргавал яах ёстой вэ. Үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны Хөдөлмөр эрхлэлтийн газрын орлогч дарга Дин Шяолун:

- Энэ талаар тухайн нутгийн хөдөлмөрийн удирдлагын хэлтэстэй холбоо барьж, мэдээлж болно. Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо ч энэ үйл явцыг зохицуулахад бэлэн байна. Дараагийн шатанд аж ахуйн нэгжүүдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал, ажилчдын эрх ашгийг хамгаалах тал дээр анхаарч, ажлын цаг, амрах эрхийг хамгаалах урт хугацааны механизмыг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох газруудтай хамтран ажиллана.

Хятадад хөрөнгө оруулах нь ирээдүйдээ хөрөнгө оруулж буй хэрэг гэж гадаадын компаниуд үзэж байна.

Бейкер Хьюз Глобал компанийн дэд ерөнхийлөгч бөгөөд Хятад дахь охин компанийн ерөнхийлөгч Цао Ян:

- Сүүлийн гурван жилийн хугацаанд Хятад дахь худалдан авалтын хэмжээ хоёр дахин нэмэгдэв. Мөн бид тус компанийн Хятад дахь нийлүүлэлтийн сүлжээний бүтээн байгуулалтыг тасралтгүй бэхжүүлж, орон нутагт нэвтрүүлэх ажлыг идэвхтэй дэмжиж байна. Бид Фүжянь мужтай яриа хэлэлцээ хийх замаар харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, ялангуяа шинэ материал үйлдвэрлэх, боловсронгуй болгох салбарт зардлыг бууруулан, үр ашгийг нэмэгдүүлэх техникийн илүү олон шийдэл гаргахыг хүсэж байна.

Энэхүү дугуй ширээний уулзалт нь дэлхийн эдийн засгийн ээдрээтэй нөхцөлд Хятадын ба гадаадын аж ахуйн нэгжүүдийн харилцаа холбооны гүүр болсон төдийгүй, Хятад улс нээлттэй байдлаа тууштай баримталж, гадаадын компаниудтай харилцан ашигтай, хамтын хөгжлийг биелүүлэх шийдвэр зоригтой буйг харууллаа.

Зохиогч: ЛҮӨ ШАНЬШАНЬ  ВАН ПЭЙ
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл