solongonews
Үзэсгэлэнтэй Шиньжяны Дукү хурдны авто зам
2025-06-11 17:20
Үзэсгэлэнтэй Шиньжяны Дукү хурдны авто зам

Душаньзи хот-Күчэ хот чиглэлийн Дукү хурдны авто зам нь Шиньжяны Тэнгэр уулын өмнө ба хойд хэсгийг дайран өнгөрдөг байгалийн төгс үзэмжтэй хурдны авто зам юм. Холоос бараалахад мурилзсан аварга том могой шиг харагддаг. Нийт 561 километр урт бөгөөд "Хятадын хамгийн үзэсгэлэнтэй авто зам", "Заавал очиж үзэх ёстой зам" гэгддэг. Зам дагуу цаст уулс, мөсөн гол, ой мод, өвс ургамал, хавцал хөндий, нуур бүрд гээд олон янзын байгалийн өнгө үзэмж төгс байдаг. Ёстой л "Нэг өдөрт дөрвөн улирал, арван мильд өөр өөр цаг агаар"-ыг өнгөрүүлж, өдөр шөнийн хувьд ч өөр өөр өнгө үзэмжийг бүрдүүлсэн өвөрмөц онцлогтой зам юм.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл