Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас мэдээлснээр, энэ оны эхний найман сард Хятадын программ хангамж, мэдээллийн технологийн үйлчилгээний салбар сайн ажиллаж, программ хангамжийн бизнесийн орлого тогтвортой өсөж, программ хангамжийн бизнесийн экспорт эерэг өсөлттэй байна гэжээ.
Тоо баримтаас үзвэл, эхний 8 сард программ хангамжийн бизнесийн орлого 9640 тэрбум 900 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.6 хувь өсөж, программ хангамжийн салбарын нийт ашиг өнгөрсөн оны мөн үеийнхээс 13 хувь өссөн байна. Программ хангамжийн экспорт 40.44 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.4 хувь өссөн байна. Янз бүрийн салбаруудын үйл ажиллагааны нөхцөл байдлаас харахад 01-08-р саруудад программ хангамжийн бүтээгдэхүүний орлого тогтвортой хоёр оронтой тоогоор өсөж, салбарын нийт орлогын 21.9 хувийг эзэлж байна. Мэдээллийн технологийн үйлчилгээний орлого мөн хоёр оронтой тоогоор өсөж, бүх салбарын нийт орлогын 70 орчим хувийг эзэлж байна.
