solongonews
Хар перцтэй үхрийн хавирга
2015-05-21 15:48
Үхрийн хавиргаа давс, хар перцтэй усанд 15 минут дэвтээнэ.

Орц:

Үхрийн хавирга 270 гр, хар перцний шүүс 60 гр, брокколи, лууван, 1 ширхэг өндөг, давс, хар перец.

Хийх арга:

1. Үхрийн хавиргаа давс, хар перцтэй усанд 15 минут дэвтэнэ.

2. Усаа буцалгаж давс, тосоо хийгээд дараа нь лууван, брокколиг буцалсан усаар халаана.

3. Усанд хар перц хийж халаана.

4.Тогоондоо тосоо хийж халаагаад үхрийн хавирганы 2 талыг 6 минут шарж болгоно.

5. Үхрийн хавирга шарж байх үедээ төмөр тогоогоо халаах хэрэгтэй. Төмөр тогоо халаад утаа гарах үед шар тос дусааж, өндөг болон 6 минут шарсан үхрийн хавиргаа төмөр тогоонд хийнэ.

6. Брокколи, лууван хоёрыг төмөр тогоондоо хийж эцэст нь хар перцтэй усаа нэмнэ. Ингээд хар перцтэй үхрийн хавирга бэлэн болно.

Найруулагч: Чүнь Янь
Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл