Өвөр Монголын 19600 гадаад худалдааны байгууллагаас хувийн аж ахуйн нэгжүүд бараг 97 хувийг эзэлж, тус бүс нутгийн гадаад худалдааны эргэлтийн бараг 82 хувийг бүрдүүлж байна.
2025 онд Хөххотын Гаалын харьяанд 2343 гадаад худалдааны байгууллага шинээр нэмэгдэж, өмнөх оны мөн үеэс 32.2 хувиар өсч, гадаад худалдааны нийт аж ахуйн нэгжийн тоог 14700-д хүргэсэн байна. Аж ахуйн нэгжүүдээс зөвлөгөө авах, зорилтот тусламж үзүүлэх зарчмыг баримтлан, 254 гол хувийн аж ахуйн нэгжийг хамарсан 33 аж ахуйн нэгжийн симпозиум зохион байгуулж, аж ахуйн нэгжүүдийн хувьд тулгамдсан 42 асуудлыг шийдвэрлэсэн.
Төрөл бүрийн бизнесийн шинэчлэлд гол хувийн аж ахуйн нэгжүүдийг шинэчлэлийн туршилтын хөтөлбөрт хамруулахыг нэн тэргүүнд тавьж, хувийн аж ахуйн нэгжүүдэд зориулсан Эрх бүхий эдийн засгийн оператор (AEO)-г хөгжүүлэх зорилтот ажлыг эрчимжүүлсэн байна. 13 аж ахуйн нэгжид нэг бүрчлэн чиглэсэн сургалт явуулсан бөгөөд жилийн турш 6 гол хувийн аж ахуйн нэгж AEO-ийн дэвшилтэт гэрчилгээг авсан юм. Гаалийн салбарт дэвшилтэт гэрчилгээ авсан 26 аж ахуйн нэгжийн 70 хувийг хувийн аж ахуйн нэгжүүд эзэлж байна. Энэ нь аж ахуйн нэгжүүдийн боомтын хяналт дамжихад нь дэм үзүүлж, олон улсын захыг өргөтгөхөд суурь тавих нь лавтай.
Гааль болон аж ахуйн нэгжүүдийн хоорондын харилцааг гүнзгийрүүлж, 300 гаруй гол хувийн аж ахуйн нэгжийг "Хятадын гаалийн зээлийн менежментийн үйлчилгээний платформ"-д бүртгүүлэхэд чиглүүлж, эдгээр аж ахуйн нэгжүүдийн гаалийн бүрдүүлэлтийн 100 гаруй бэрхшээлийг шийдвэрлэж, хил дамнасан арилжаад дэм үзүүлсэн байна.
