solongonews
Бээжин хот түүхэн дурсгалт цэцэрлэгт хүрээлэнгүүдээ жагсаалаа
2015-08-11 11:17
Бээжин хот түүхэн дурсгалт цэцэрлэгт хүрээлэнгүүдээ жагсаалаа


Бээжингийн түүхэн дурсгалт газруудыг сайтар хамгаалах зорилгоор, Бээжин хотын цэцэрлэгт хүрээлэнг зүлэгжүүлэх товчоо саяхан Бээжингийн түүхэн дурсгалт цэцэрлэгт хүрээлэнгүүдээ шалгаруулан эхний бүлэг жагсаалтаа гаргажээ. Жагсаалтад И Хэ юань, Тэнгэрийн мандал, Юань мин юань, Хааны ордон зэрэг түүхэнд нэрээ мөнхөлж, хотын өнгө үзэмжийг бүрдүүлсэн алдарт 25 цэцэрлэгт хүрээлэнг багтаасан байна.

 
Бээжин хот түүхэн дурсгалт цэцэрлэгт хүрээлэнгийн жагсаалтыг гаргахдаа гурван хүчин зүйлийг харгалзан үзжээ. Тухайлбал, 1949 оноос өмнө байгуулагдсан байх, Бээжин хотын нутагт байрлаж, тус хотын хөгжил дэвшил, соёл урлагт нөлөө тусгалаа үзүүлсэн байх, цэцэрлэгт хүрээлэнгийн бүтэц, үндсэн хүчин зүйл нь бүрэн бүтнээрээ хадгалагдсан бөгөөд нээлттэй үзүүлэх боломжтой байх зэрэг болно.

Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл