
3 дугаар сард ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны хурлаас анх удаа "Ногоон хөгжил"-ийн тухай санал дэвшүүлснээр, экологийн бүтээн байгуулалтыг стратегийн чухал төвшинд тавьж, эдийн засаг, улс төр, соёл, нийгэм зэрэг олон талын бүтээн байгуулалтын бүх үйл явцтай уялдуулж, аж үйлдвэржилтийн шинэ хэлбэр, мэдээлэлжүүлэлт, хотжилт, орчин үеийн хөдөө аж ахуй, ногоон хөгжил зэрэгтэй уялдуулан урагшлуулахыг тодорхой шаардсан байна.
Саяхан ДКН-ын төв хороо, Төрийн Зөвлөлөөс 9 бүлэг 35 зүйлээс бүрдсэн дээрх саналыг нийтлэв. Саналд тэмдэглэснээр, одоогийн байдлаар, Дундадын экологийн бүтээн байгуулалтын төвшин ерөнхийдөө эдийн засаг нийгмийн хөгжлийн төвшнөөс хоцорч, эх баялаг ихээр дутагдах хандлагатай болж, хүрээлэн буй орчин ноцтой бохирдож, экологийн систем буурч, хөгжил, хүн ам, эх баялаг, хүрээлэн буй орчин хоорондын зөрчил өдөр ирэх тусам илэрхий болсон байна.
Энэ удаад Дундадын албаны талаас экологи, хүрээлэн буй орчныг хамгаалах талаар "хатуу стандарт" тогтоожээ. Тус саналд, 2020 он гэхэд эх баялагийн хэмнэлт, хүрээлэн буй орчны сайжралт, нийгмийн бүтээн байгуулалтын талаар томоохон ахиц гаргах болно. Нэгж бүрийн ДНБ-д ноогдох нүүрстөрөгчийн давхар исэлийн хэмжээг 2005 оныхоос 40-45 хувиар бууруулж, усны ерөнхий хэрэглээг 670 тэрбум шоо метрийн дотор хязгаарлаж, аж үйлдвэрийн 10 мянган юаний нэмүү өртөг бүрт зарцуулах усны хэмжээг 65 шоо метрээс бага байлгаж, ашигт малтмалын бус эрчим хүчний хэрэглээг 15 хувь орчим байлгана. Ойн бүрхэвчийн хэмжээг 23 хувь гаруй байлгаж, элсжсэн 50 хувь гаруй нутаг бэлчээрийг засан сайжруулна гэсэн байна.
Саналд онцлон дурдахдаа, эдийн засгийн хөгжил, эх баялаг, хүрээлэн буй орчин хоорондын зөрчлийг үндсээр нь зохицуулж, экологид халгүй үйлдвэрлэлийн арга хэлбэрийн хөгжлийг түргэтгэж, эдийн засгийн ногоон хөгжлийн хэмжээг ихээр дээшлүүлнэ. Эрчим хүч хэмнэн, хүрээлэн буй орчныг хамгаалахад ашигтай үйлдвэрлэлийг хөгжүүлж, цөмийн цахилгаан эрчим хүч, сахины эрчим хүч, нарны цахилгаан эрчим хүч зэрэг шинэ материал, шинэ тоног төхөөрөмжийг судлан дэлгэрүүлэхийг түргэтгэнэ гэжээ.
