solongonews
Африкийн залуугийн “Хил дамнасан худалдааны мөрөөдөл”
2025-06-13 10:31
Африк залуугийн “Хил дамнасан худалдааны мөрөөдөл”

Африкийн Бенин улсын ODJO Rachald нэртэй залуутай танилцаарай. Тэрээр Чяо Ли гэх хятад нэртэй. Энэ жил 26 настай, 2020 онд тэрээр Хунань мужийн Чанша хотод ирж, Жүн Нань Их Сургуулийн олон улсын эдийн засаг, худалдааны чиглэлээр суралцсан. Сургуулиа төгссөний дараа тэрээр бизнес эрхлэхээр Чанша хотод үлдэж, Хунань чөлөөт худалдааны туршилтын бүсийн Чанша дүүрэгт 2024 онд анхны "Ажил эрхлэх виз" авсан. 2024 оны 08-р сард тэрээр “Чанша  Ли Кэ Шин Жи” ХХК-ийг байгуулж, хөдөө аж ахуйн машин, тоног төхөөрөмжийн бүтээгдэхүүн зэрэг "Хунань үйлдвэрлэсэн" бүтээгдэхүүнийг Африкийн зах зээлд борлуулдаг.

06-р сарын 05-ны өглөө эрт Хунань туршилтын чөлөөт бүсийн Чанша дахь Олон улсын залуучуудын бизнес эрхлэгчдийн хэсэгт өндөр нуруутай, урт бурзайсан сүүлтэй Чяо Ли хэмээх залуу аяга кофе барьсаар сэтгүүлчидтэй уулзав.

Өмнөх өдөр нь Чяо Ли хурдан галт тэргэнд суугаад өөр хотын үйлдвэрт очиж тоног төхөөрөмжөө шалгаж үзээд, үдээс хойш худалдан авагчидтай тохиролцож, өглөө эрт африкийн үйлчлүүлэгчидтэй онлайнаар холбогдож гэрээгээ зассан байна. Түүний амьдрал ажил энэ мэтээр маш хурдан хэмнэлтэй явагддаг аж. Таван жилийн өмнө тэрээр Чанша нисэх онгоцны буудалд газардахдаа Хятадад ажиллаж амьдарна гэж төсөөлөөгүй.

Африк залуугийн “Хил дамнасан худалдааны мөрөөдөл” Хятадаас эхлэв. Тэрээр инээмсэглэн:

- Би энд ажиллаж амьдрах тавьлантай хүн гэж хэлсэн юм.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Хунань Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл