Магадгүй тэр чиний сонирхдог залуу биш. Гэхдээ л араас чинь гүйгээд хөлөө хугалчих гээд болдоггүй шүү.

Яг ийм зүйл бүсгүйчүүд бидний ихэнхэд тохиолддог тийм биз дээ? Үнэндээ ийм төрлийн эрчүүд мундаг найз залуу, сайн хамтрагч байх тохиолдол олон. Учир нь түүний дэргэд байхад чи “ээдрээтэй харилцаа” гэдэг үгийг мартах болно.
Ингээд чамд ухаангүй дурласан, энгийн залууг найз залуу/нөхөр - өө болгох 12 шалтгааныг доор дурдъя:
1. Түүнд чамаас нуух зүйл үгүй
Түүнд ямар ч хар буруу санаа үгүй. Ялангуяа чиний тал дээр бол тэр яг л дэлгээд тавьчихсан ном шиг байх болно. Өөрийнхөө нэр төрийг үнэлдэг, гаргасан шийдвэртээ үнэнч нэгэн болохоор түүнд хэзээ ч чамд худал хэлэх хэрэгцээ гарахгүй. Нэг үгээр хэлбэл чамайг хуурах талаар төсөөлөх ч үгүй яваа.
2. Тэр зүрхийг чинь шархлуулахгүй
Тэр чамаар тоглож гомдооно гэж байхгүй. Надад чин сэтгэлээсээ хандаж байгаа болов уу гэж чи санаа зоволгүй, амар амгалан байж болно. Түүний толгойд чамайг яаж баярлуулах вэ гэсэн бодол л хөвөрч байгаа гээд бод доо!
3. Тэр чамайг үргэлж гар дээрээ өргөж явна
Түүнд цээж дүүрэн зангирсан булчин байхгүй ч чиний далавчин доорх салхи байхаас хэзээ ч татгалзахгүй. Чухамдаа энэ л түүнд хэрэгтэй байгаа. Чи муу охин байсан ч тэр чиний хамгийн том дэмжигч байж, чамаар бахархах болно.
4. Тэр тун энгийн
Уйдсанаасаа болоод хэзээ ч савангийн дуурь эхлүүлэхгүй нэгэн бол тэр. Жижигхэн зүйлээс маргаан дэгдээж чамайг зовоосноос өөрөө учрыг нь олох гэж хичээнэ. Аливаа зүйлд чамайг биш өөрийгөө буруутгана эсвэл ойлгохыг оролдно. Тэр бол хамт байхад хамгийн амар хүн.
5. Түүний туйлын хүсэл нь чамайг л аз жаргалтай байлгах
Хэрвээ та хоёр үерхэж эхэлбэл дээрх өгүүлбэр биеллээ олно. Харилцаагаа улам бат бөх болгохын тулд чадах бүхнээ тэр хийх болно. Чамайг халамжилж, хайрлан хувиа хичээсэн зан огт гаргахгүй. Орон дотроо ч гэсэн. Чамтай өнгөрөөх ганц шөнө ч түүний хувьд диваажинд очсон мэт байх болно.
6. Тэр чиний төлөө бүхнийг хийж өгөхдөө таашаалыг мэдэрч чаддаг
Тэр чиний биеэ даасан байдалд хайртай. Чамайг инээлгэдэг жижигхэн зүйлийг ч гэсэн хийх дуртай. Тэр чамд энгийн нэг өдөр ч баглаа цэцгээр гэнэтийн бэлэг барьж, өглөөний гүйлтийн дараа хөлийг чинь үрж өгөн анхаарал тавих тийм л залуу. Өөрийнхөө тэр их хайрыг чамд мэдрүүлэхийг л тэр хүсдэг.
7. Өөрийгөө хөөрхөн гэж бодохгүй байх үед чинь ч чамайг “үзэсгэлэнтэй” гэж тэр бодсоор л байна
Түүнтэй болзохдоо хэчнээн цагаар толины өмнө эргэлдэх шаардлагагүй. Урд оройн нүүрний будаг гүйцэд арилаагүй царайтай өглөө сэрэхэд чинь ч гэсэн тэр чамайг үнсэхийг хүснэ. Өөрийгөө азтай залуу гэдгийг чамаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа.
8. Чиний хамгийн сайн найз байж чадна
Чи түүнд хувьдаа хийж байгаа бяцхан өөрчлөлтийнхөө тухай, тэр өдөр болсон энгийн явдлын тухай ч ярьсан тэр анхааралтай сонсно. Та хоёр бүх зүйлийн талаар ярилцаж, сэтгэгдлээ хуваалцан, хамтдаа хамгийн нандин дурсамжуудыг бий болгоно. Яг л найз бүсгүйчүүд шиг.
9. Аав чинь түүнийг хүлээн зөвшөөрнө
Тэр энгийн даруу бас чамд дэндүү сайн. Мэдээж аавын чинь хувьд бяцхан охинд нь төгс тохирох нэгэн гэж дэлхий дээр барагүгүй л дээ. Гэхдээ энэ энгийн нэгэн түүний болзолд хамгийн ойр дөхөж очно.
10. Тэр чамайг байранд чинь авчирна
Тэр тун тогтвортой бас ухамсартай. Чамайг төөрөлдөж, оюун санаа чинь гараг эрхэс рүү нисч одсон үед дэлхий дээр буцааж буулгах хүн бол тэр. Нэг үгээр тэр чамд төгс тохирох нэгэн.
11. Тэр чиний мөрөөдлийг дэмжинэ
Чиний бяцхан хүслийг ч дэлхийг өөрчлөх гайхамшиг мэт тэр харна. Өглөө бүр сайн сайхан руу тэмүүлэх зоригийг тэр чамд өгч чадна. Түүний хувьд бол чи бүхнийг чадагч. Хамгийн том шүтэн бишрэгчээ чи дэргэдээ авчирчихсан байгаа шүү дээ.
12. Та хоёр хамтдаа гайхалтай хос болж чадна
Өнгөцхөн харахад чи түүнд гоёдчихсон байж мэднэ л дээ. Гэхдээ түүний дотор руу өнгийвөл тэр чамд гоёдож мэдэх юм шүү.
Хэрвээ яг одоо ийм залуу ард чинь зогсч байгаа бол урд чинь гүйж яваа чамайг гэх сэтгэлгүй залуугаас түр нүдээ салгаад эргээд нэг хараарай.
