Дундад улсын соёл, хэвлэл мэдээллийн газар, Бугат хотын засгийн газраас санаачилж, Дундад улсын соёлын аж үйлсийн төлөвлөгөөний судалгааны хүрээлэн, ДКН-ын Дархан Муумянган холбоот хошууны хороо, Дархан Муумянган холбоот хошууны засгийн газар хамтран зохион байгуулсан III удаагийн Дундад улсын нүүдэл соёл, аялал жуулчлалын наадам Бугат хотын Дархан Муумянган холбоот хошуунд болж байна.

Энэ удаагийн аялал жуулчлалын наадамд морь уралдах, бөх барилдах, сур харвах, тэмээ уралдах, монгол шатар, бялуу шидэх зэрэг үндэстний уламжлалт онцлог бүхий тамирын наадам болон машины уралдаан, одон бөмбөгийн тэмцээн, цас мөсний гулгалт зэрэг орчин үеийн 17 төрлийн тамирын тэмцээнийг явуулахаар төлөвлөөд байгаа юм.
