solongonews
Намайг тайван унтуулаад өгөөч
2015-05-21 16:09
Шөнийн туршид хамаг нойроо авч, амрах ёстой байтал хайрт чинь эсвэл бяцхан үр чинь шүдээ хавираад унтуулахгүй байх тохиолдол бий.

Тэдний энэ зовиурын цаад шалтгаан болон болиулах аргыг хамтдаа судлая.

Шүдээ хавирах шалтгаанууд бол:
- Хэт их стресс
- Уур бухимдал
- Амарч чадахгүй олон хоног явах
- Шүд унаад дахиж ургах боломжгүйн улмаас хиймэл шүдтэй болсон бол
- Буруу ургалттай шүдтэй бол

Харин шүдээ хавирахын муу тал: 
- Шүд цуурах
- Шүд унах
- Шүд буйлнаас хөндийрч, зайтай болох
- Эрүүний гажиг тогтох
- Сонсгол муудах
- Олон жил үргэлжилбэл нүүрний хэлбэр өөрчлөгдөх аюултай юм.

Тэгэхээр энэ аюултай зуршлаас хэрхэн салах вэ? 
Эхлээд шүд хавирч буй шалтгааныг ол. Хэрэв стресс, уур бухимдлаас болсон бол өөрийгөө аль болох тайван байлгах тал дээр арга хэмжээ ав. Зөв амьсгалын дасгал, иог, бясалгал хийх ч бас хэрэгтэй. Харин амарч чадаагүйгээс болсон бол амралтын цагаа аль болох тогтмол цагтай, хэмнэлтэй болгоорой.

Энэ зуршлаа болиулахын тулд дараах зүйлсийг хэмнэл болго. Үүнд: 
- Кафейны төрлийн хэрэглээг багасгах. Аль болох кофе, халуун шоколад, кола уухгүй байх нь дээр. 
- Архи шүд хавирах хамгийн том шалтгааны нэг. Тиймээс аль болох уухгүй байхыг зөвлөе. 
- Үзэг, харандаа гэх мэт хоолны төрлийн бус зүйлсийг зажлахаа боль. Мөн бохийг аль болох бага хэрэглэ. Эдгээр нь хэрэгцээгүй үед эрүүг байнга ажиллуулсаар дасал болгож, өөрийн мэдэлгүй шүдээ хавирахад хүргэдэг. 
- Дасгал хий. Хэрэв өдрийн цагаар эрүүгээ хавирах гээд байдгаа анзаарсан бол шүдний завсар хэлээ хийж дасга. Энэ дасгалыг тогтмол хийвэл эрүүний булчинг тайвшруулна. 
- Унтахын өмнө эрүү, хацар, завж, чихний орчмоор бүлээн жин тавь.

Найруулагч: Чүнь Янь
Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл