solongonews
БНДАУ-аас Монгол Улсад хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт
2015-06-27 11:30
Одоогоор Дундад улс 180 гаруй улс оронд хөрөнгө оруулах аж ахуйн нэгжийг байгуулж, эдийн засгийн хамтын ажиллагаа, суурь төхөөрөмжийг хөгжүүлсэн бөгөөд харилцан ашигтай хамтын хөгжлийг бий болгосон байна.

6 дугаар сарын 22-нд Монгол Улсын Дундад, Монгол, Оросын эдийн засгийг ахиулах нийгэмлэг болон Дундад улсын хөрөнгө оруулах зөвлөл хамтран “Дундад улсын хөрөнгө оруулах Монголын уулзалт” арга хэмжээг  Бээжин хотын Монгол Улсаас Дундад улсад суугаа элчин сайдын яаманд зохион байгуулав.
Дундад, Монголын эдийн засгийн мэргэжилтнүүд болон аж ахуйн нэгжийн 100 гаруй төлөөлөгч уг арга хэмжээнд оролцжээ. Одоогоор Дундад улс 180 гаруй улс оронд хөрөнгө оруулах аж ахуйн нэгжийг байгуулж, эдийн засгийн хамтын ажиллагаа, суурь төхөөрөмжийг хөгжүүлсэн бөгөөд харилцан ашигтай хамтын хөгжлийг бий болгосон байна.

Арга хэмжээний үеэр Улсын хөгжил шинэчлэлийн хорооны хөрөнгө оруулах нийгэмлэгийн дарга Жан Ханьяа Дундад улсын гадаадад хөрөнгө оруулалтын байдлыг танилцуулсан бөгөөд Монголд хөрөнгө оруулах талаар саналаа хэлсэн байна.
Монгол Улс дахь Жинь Шан худалдааны ерөнхий нийгэмлэгийн дарга Ши Гуанрүн ”Нэг бүс нэг зам”-ын стратегийн бодлогын дагуу Дундад, Монгол, Орос гурван орны эдийн засгийг ахиулах зэрэг тавцанг ашиглан Жинь Шан болон Монгол, Оросын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг цаашид ахиулахыг хүсэж байна гэжээ.

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : http://www.nmg.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл