
Энэ нь Дундадын уламжлалт хоол ба түүнийг тахианы цээж мах, хуурай халуун ногоо болон газрын самар зэргийг хуурч амтлан хийдэг. Шинэхэн тахианы мах газрын самрын амттай хоршин идэхэд зөөлөн сайхан байдаг нь хүмүүсийн таашаалд ихэд нийцдэг бөгөөд ялангуяа Англи Америк зэрэг барууны орнуудын хятад зоогийн газарт заавал захиалдаг хятад хоолны гол төлөөлөл болжээ.
Хийх арга:
Тахианы цээж махаа жижиг дөрвөлжин болгон хэрчиж давс, цуу, цардуултай жигд хольж өгнө. Газрын самраа хуурч болгосны дараа хальсийг нь цэвэрлэж, хуурай халуун чинжүүгээ жижиглэж өгнө. Элсэн чихэр, хятад цуу, жан, үй сү махны шөл болон цардуул зэргээр сүмс найруулна. Тогоонд тосоо халааж хуажуу хийгээд гоё үнэр гарч эхлэхээр нь түүнийгээ шүүж аваад хуурай халуун чинжүү хийж түргэн гал дээр хүрэн шаргал өнгөтэй болмогц хэрчсэн тахианы цээж махаа хийж тарааж өгнө. Хүнсний архи, цагаан гаа, сармис, сонгино зэргийг хийж гоё үнэр гартал хуурч, бэлдсэн сүмсээ хурдан хийж, буцлахаар газрын самраа хийж жигд хуурч бэлэн болгоно.
