Энэ оны эхний хагас жилд Дундад улсын аж ахуйн нэгж "Нэг бүс нэг зам" дагуух 48 улсад шууд хөрөнгө оруулалт хийж, хөрөнгө оруулалтын хэмжээ 7.05 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 22.2 хувиар өссөн гэдгийг Дундад улсын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Шэн Данян энэ сарын 21-нд мэдэгдэв.
Мөн өдрийн хэвлэлийн бага хуралд Шэн Данян танилцуулахдаа, өнгөрсөн хагас жилд Дундад улсын аж ахуйн нэгж "Нэг бүс нэг зам" дагуух 60 улсын 1401 гадаадын гэрээт төслийг ажиллуулах эрх авч, шинээр байгуулсан гэрээний хэмжээ 37 тэрбум 550 сая ам.долларт хүрсэн буюу өнгөрсөн оны мөн үеэс 16.7 хувиар өссөн үзүүлэлт гарчээ. Эргэлтийн хөрөнгийн хэмжээ 29 тэрбум 700 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 5.4 хувиар өсөв. Дундадын аж ахуйн нэгжүүд ихэнхдээ Сингапур, Индонез, Лоас, Орос, Казахстан, Тайланд зэрэг оронд хөрөнгө оруулсан байна.

Гадаад худалдааны хувьд "Нэг бүс нэг зам" дагуух орнууд болон чөлөөт худалдааны түншүүдийн Дундад улсын экспортын нийт хэмжээ тус тус 0.4 нэгж, 1.2 нэгжээр өссөн гэв.
