Арав дахь удаагийн Дундад улсын үндэстний цөөнхийн уламжлалт биеийн тамирын чуулганы бамбар дамжуулах ёслол 6 дугаар сарын 12-ны үдээс өмнө 10 цаг 56 минутад Ордос хотын Отгийн өмнөд хошууны Бор суурины Янь Ань Үндэстний Дээд Сургуулийн хуучин бууцанд болжээ. Тус арга хэмжээнд нийт 10 бамбар дамжуулагч оролцсноос Отгийн Өмнөд хошууны цорын ганц бамбар дамжуулангч Мөнх-Очир байсан юм.

Наян таван настай Мөнх-Очир гуай Отгийн өмнөд хошууны Цагаанбалгаар гацааны хүн юм. Тэрээр 1947 оны 9 дүгээр сард сайн дураараа Дундад улсын ардын чөлөөлөх армид орж, чөлөөлөх дайнд оролцож явсан түүхтэй юм. 1957 оны 3 дугаар сард цэргийн албанаас халагдаж нутагтаа буцжээ.
“Бид морьт цэрэг байсан. Дасгал сургууль маш чанга, нэг өдөр хүнийг нь дасгалжуулж, нөгөө өдөр морийг нь дасгалжуулна. Байлдагчид морио амь шигээ хайрлан арчилж, үргэлж угааж самнадаг” гэж Мөнх-Очир гуай цэргийн амьдралаа эргэцүүлнэ. Цэрэгт өнгөрүүлсэн арван жилийн амьдрал нь Мөнх-Очир гуай үндэстний чөлөөлөлтийн төлөө амиа цөлж, цусаа урсган байлдаж явсан юм. Энэ удааны үндэстний биеийн тамирын чуулгад Мөнх-Очир гуай Отог хошууны цорын ганц бамбар дамжуулагчаар сонгогдсондоо сэтгэл их хөдөлсөн байлаа. “Миний бие сайн, улсаас намайг сайхан харж хандаж байна. Хүүхдүүд минь ч намайг сайхан асарч байна. Наян хэд хүрээд бас бор балгасаар нэг явах юм байна. Ингэхдээ чухал үүрэг биелүүлнэ дээ! Би баярлаад барахгүй байна.” гэж Мөнх-Очир гуай догдлон ярина. Ахмад цэрэг болсны хувьд аль эрт бэлтгэл хийжээ, ахмад хувьсгалт цэргийн хүний цог жавхааг дахин нэг үзүүлнэ дээ гэж тэр дотроо бодно.
Настны охин Оюунчимэг: - Үүргээ сайн биелүүлнэ гэж аав өөрөө ярьж байна. Бид ч гэсэн баярлан зоригжиж, итгэж байна. Нам ард түмнээс бидэнд ийм сайхан боломж, яруу алдар олгосонд бид баярлан талархаж байна. Одоо бидний бэлтгэл ажил дуусчихсан гэж ярихад, Мөнх-Очир гуай: - Тийм ээ, би баярлаад маш итгэлтэй байна, хэзээ явна гэнэ бэлэн байдалд байна. Та бүхэн санаа амар байгаарай, асуудалгүй, асуудалгүй ! гэж урамтай ярьж байлаа.
