Дундад улсын дэвшүүлсэн "Нэг бүс нэг зам" стратегийг 57 улс орон дэмжиж байна. Учир нь энэ стратеги Дундад улсын ашиг сонирхолд нийцээд зогсохгүй олон улсын энх тайванч хөгжилд таатай нөхцөлийг бүрдүүлэх юм гэлээ. Тэрээр Шанхай хотод болсон "Дундадын чөлөөт худалдааны бүс болон нээлттэй хөгжлийн шинэ үе шат" нэртэй дээд хэмжээний форумд оролцохдоо ингэж илэрхийлсэн юм.
Мөн Дундад улсын дэвшүүлсэн "Нэг бүс нэг зам" стратеги нь гурван том давуу талтай. Тухайлбал, дэд бүтцийн салбарт Дундад улсын үйлдвэрлэл, бүтээн байгуулах хүчин чадавх нь нэлээд хөгжсөн. Хөрөнгө мөнгөний талаар Дундад улс өдгөө 3.7 триллион ам.долларын гадаад валютын нөөцтэй, мөн энэ хэмжээ жилээс жилд нэмэгдсээр байна. Дундад улс хөдөлмөрийн хүч нягтарсан аж үйлдвэрийг нүүлгэж шилжүүлэх үе шатандаа орсон бөгөөд цар хүрээ нь асар их тэлж байна. Энэ нь хөгжиж байгаа бусад оронд хөгжлийн ховор боломж олгох юм гэжээ.
