“Саамаадарь”-ын гайхалтай үзүүлбэрүүд
2015-08-11 10:32
Дундад улсын цөөн тоот үндэстний спортын Х наадмын хулс хөлөглөх /өнчин хулсан дээр хөвөх/ тэмцээн өчигдөр Ордос хотын Улаанмөрөн нуурт эхлэв.
Тэмцээний дагуу Гүйжөү багийн усан дээрх үзүүлбэр нь үзэгч түмний харааг баясгаж нүдийг хужирлалаа. “Самаадарь” гэх энэхүү хамт олон нь Гүйжөү мужийн Рүнжян хотын үндэстний дунд сургуулиас ирсэн дунджаар 15 настай хүүхдүүд байж, 12 эмэгтэй, 2 эрэгтэй гишүүнтэй.

“Самаадарь” нэрийн “Самаа” нь Дүн үндэстний үгнээс ирэлттэй, “Са” нь “эмэг эх” гэдэг утгатай байж, “Самаа” гэвэл эх дээдсээ шүтэн бишрэх санааг илтгэдэг.






“Самаадарь” багийнхан нь хулс хөлөглөх спортыг Дундад улсад тэрчлэн дэлхийд дэлгэрүүлэх мөрөөдөлтэй гэлээ.
Эх сурвалж : спортын Х наадмын албан ёсны сайт
Дэлгэрэнгүй үзэх
