10-р сарын 11-ний үдээс хойш БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албанаас “14-р таван жилийн төлөвлөгөөг чансаатай хэрэгжүүлэх нь” сэдэвт хэвлэлийн бага хурал зохион байгуулж, “14-р таван жил”-ийн хугацаанд цаг уурын ажиглалт хэмжилтийн хөгжилд гарсан амжилтуудыг танилцууллаа.
Хятад улс эх газар, тэнгис, агаар мандлыг нэгтгэсэн иж бүрэн цаг уурын ажиглалтын системийг байгуулаад байна. Уг системд 9 ширхэг “Фэн Юнь” хиймэл дагуул, 842 ширхэг цаг агаарын радар, 90 мянга гаруй газрын ажиглалтын станц багтжээ.
Хятадын Цаг уурын албаны холбогдох албан тушаалтны мэдээлснээр, бие даан судлан бүтээсэн өндөр огторгуйн цаг уур ажиглалт хэмжилтийн “Бэйдөү” систем нь дэлхийн тэргүүний түвшинд хүрч, энэ салбарт GPS системийн олон жилийн турш үргэлжилсэн монополь байдлыг эвдэж чадсан байна.
“14-р таван жил”-ийн хугацаанд Хятад улс цаг агаарын радарын хяналтын системээ улам боловсронгуй болгосноор, хяналтын хүчин чадал нь олон улсын тэргүүлэх түвшинд хүрчээ. Одоогоор тус сүлжээ хүн ам төвлөрөн суурьшсан бүс нутгийн 90 гаруй хувийг хамарч, бүх хяналтын бүтээгдэхүүн бие даасан оюуны өмчийн эрхтэй болсон байна.
Үүний үр дүнд, улсын хэмжээнд цаг уурын гамшгийн үзэгдлийг иж бүрэн илрүүлж, урьдчилан таних түвшин 80 хувиас давсан бөгөөд аадар бороо, мөндөр, хар салхи, аянга цахилгаан зэрэг жижиг, дунд хэмжээний гамшигт цаг агаарын үзэгдлийг илүү нарийн хянах, хэмжих боломж бүрджээ.
