
“Арван жилийн өмнө Хөвчийн цөлд мод тарих тухай сонсоод гайхаж байсан. Арван хэдэн жилийн дараа цөлд ногоон өнгө нэмэгдэж, цаг агаар сайжран, өнгөрсөн үед бороо цөөн ордог энэ их цөлд өнөөдөр болоход жилд арав гаруй удаа бороо орох болжээ” гэж Хөвчийн цөлд арав гаруй жил мод тарьсан тариачин Жан Шиван баяртай ярина. Тэрээр өнгөрсөн жилүүдэд өөрийн өмчилж авсан жижигхэн газартаа тариа тарьж, жилдээ нэг хоёр мянган юань л олдог байсан бол одоо цөлд мод тарин жилийн орлого 70-80 мянган юань болж, амьдрал нь нэлээд сайжрав. Сүүлийн 30 гаруй жил олон талын хамтын хүчин зүтгэлээр 6000 гаруй хавтгай дөрвөлжин километр талбай цөлийг ногооруулав. Энэ ажлын дундаас “Хөвчийн цөлийн загвар”-ыг судлан гаргаж, экологи, аж үйлдвэрлэлийн, иргэдийн амьдралд тус хүргэж, цөлжилтийг сааруулах, цөлжилттэй тэмцэх талд дэлхийд тунхаглах Дундад улсын дүр төрх болж, Дундад улсын цөлжилтийг сааруулах, ногоон хөгжлийг биелүүлэх, Дундадын мөрөөдөлд үлгэр жишээ сурталчилгааны үнэ цэнэтэй болов. “Цөлжилтийг сааруулахад амжилт гаргаж, ашиг олоход яарч болохгүй, шаргуу ажиллах нь чухал. Хэдэн арван жил, тэр ч байтугай олон зуун жилийн бэлтгэл хийх хэрэгтэй” гэж И Ли группийн захирал Ван Вэньбо олон жилийн туршлагаа хуваалцана. Хөвчийн загварын горим шинэчлэл, үйлдвэрлэлд олон жилийн турш И Ли групп нь сүүлийн үеийн дэвшилтэт технологийг ашиглаж, “Экологи, үйлдвэрлэл, иргэдийн амьжиргаа”-ны ашиг сонирхлын тэнцвэрийг олж, аж үйлдвэржилтээр цөлжилтийг сааруулах загварыг хэрэгжүүлэв. Төрийн Ойн хамгааллын товчооны мэдээлэлд, цөлжилтийг сааруулсны дараа Хөвчийн цөлийн шороон шуурга багасч, амьтан жигүүртэн 10 дахин нэмэгдэв. Жилд орох хур тунадасны хэмжээ өмнө нь 70мм байсан бол одоо 300мм болж, манхны өндрийн хэмжээ 50 хувиар буурав. Цөлд эмийн ургамал, био бордоо, эко-аялал жуулчлал зэрэг аж үйлдвэрлэлүүд тасралтгүй хөгжин тэлж, цөлийн нутагт оршин суугаа 100 гаруй мянган иргэд эдгээр аж үйлдвэрлэлээс ашиг хүртэж, иргэн бүрийн жилийн орлого өмнөх жилүүдэд 2000 юань байснаас 10000 гаруй юань болов. Зарим нь бүр 30000 гаруй юаний орлоготой болсон байна. Төр засгаас Хөвчийн цөлд цөлжилтийг сааруулах ажлыг хийж, ногоон хөгжлийн зураг төслийг ажил хэрэг болгож байна. Бээжин, Тяньжин дагуух цөлжилтийг сааруулах, ой мод тарих төслийн хэрэгжилтээр дамжин сүүлийн таван жилд Бээжин хотын цөлөрхөг нутгийн талбай 31050 га талбайгаар багасч, хотын хязгаар дахь цөлөрхөг газрыг үндсэндээ ногооруулж, шинээр ойжуулсан талбай нийт 460000 га хүрэв. Өвөр Монголд өнгөрсөн таван жилд нийт 2866666.67 га талбайн цөлжилтийг сааруулж, одоо 5333333.33 га тариан газар,10 сая га бэлчээр нутгийг ойн сүлжээний хамгаалалтад хамруулж, бусад 17333333.3 га цөлжилтөд өртсөн нутаг болон хөрсний доройтол их 10 сая га нутгийг анхан шатны сааруулах төсөлд хамруулан, Хатан голд урсан орох жил бүрийн элс шорооны хэмжээг 110 сая тонн болгон бууруулав. Хөхнуурын хойд хэсгийн нутгийг ой модоор халхавч болгон хамгаалж, эвдэгдсэн газар нутагт мод тарьж ногооруулах чухал төслийг хэрэгжүүлснээр өнгөрсөн таван жилийн хугацаанд цөлийн талбай 54 мянган га багасч, жилд дунджаар бараг 11 мянган га талбайгаар багасч байна. Шиньжянд жил бүр 460000 га нутгийг цөлжилтөөс чөлөөлж байна. Олон жилийн туршид улсаас тасралтгүй хүч нэмж экологийн бүтээн байгуулалтыг хийж, “Гурван умард” хамгаалалтын ой, газрын доройтлыг бууруулах, Бээжин, Тяньжин дагуух цөлийг сааруулах зэрэг цөлжилттэй тэмцэх болон экологи, эдийн засгийн жишээ үзүүлэх төсөл нь Дундад улсын ногоон мөрөөдөлд шуурхай хэрэгжиж байна. Өвөр Монголын Ойн Академийн дэд дарга Тао Хуньлин хэлэхдээ: - Цөлжилтийг бууруулах нь экологийн орчны бүтээн байгуулалтын ажлын нэг чухал хэсэг төдийгүй экологийн хамгаалалтын хамгийн чухал нь юм. Энэ нь тарианы газрынхаа үндсэн нөхцөл байдлыг баталж, Дундад улсын үр тарианы аюулгүй байдлыг хангахад чухал утга учиртай. Үүний зэрэгцээ уул устай сайхан нутгийг сэргээж, Дундад улсын мөрөөдлийг биелүүлэх гол арга хэмжээ болно. Олон жилийн зүтгэл, олон төрлийн арга бодлого төслийн хэрэгжилтээр гайхалтай амжилт гаргаж, Дундад улсын ногоон мөрөөдөл алхам алхмаар ойртсоор байна. Өнгөрсөн таван жилийн хугацаанд Дундад улс нь 10 сая га талбай газрын цөлжилтийг сааруулан, цөлжилтөд хүчтэй өртсөн нутгуудад цөлжилтийг сааруулах технологийг шууд нэвтрүүлэх замаар нөхөн сэргээж, иргэдийн амьдралыг сайжруулж, орон нутгийн эдийн засаг нийгмийн хөгжлийг ахиулав. 2013 онд арван жилийн хугацаатай 87.9 тэрбум юаний ерөнхий хөрөнгө оруулалттай Бээжин, Тяньжин дагуух цөлжилтийг бууруулах хоёр дахь удаагийн төсөл төлөвлөгөө хэрэгжиж эхлэн, хамрах нутгийн цар хүрээ нь тэлж зургаан муж хотыг багтаав. Тухайн жилд мөн цөлжилтөд хүчтэй өртсөн нутгуудыг битүүмжлэн хамгаалах нөхвөр мөнгө олгох туршилтыг анх удаа хийж, Төв хорооны Санхүү эдийн засгаас 600 сая юаний тэтгэлэг олгож, Өвөр Монгол, Төвд, Шанси, Гансу, Чинхай, Ниншиа, Шиньжян зэрэг долоон мужийн цөлжилт ихтэй 53 шянийг битүүмжлэн ногооруулж, цөлжилтөөс хамгаалах арга замыг хэрэгжүүлэв. 2015 оны 4 дүгээр сарын 25-нд нийтэлсэн “ХКН-ын Төв Хороо, Төрийн зөвлөлийн гаргасан экологийн орчны бүтээн байгуулалтыг ахиулах тухай санаачилга”-д 2020 он болтол 50 хувиас илүү цөлжилтийг сааруулна гэж дурдав. Ногоон хөгжил нь удаан үйл явц болно. Доройтсон газар нутгийг нөхөн сэргээх нь экологийн орчныг бүтээн байгуулах урьтал нөхцөл болох суурь болно.
ДУНДАД УЛСЫН VII ИХ ЭЛСЭН ЦӨЛИЙН 1/3 ХУВИЙГ ОЙЖУУЛАВ
18.6 мянган км2 талбайтай Хөвчийн цөл нь Дундад улсын VII их элсэн цөл бөгөөд Бээжин, Тяньжинь хотноо элсэн шуурга үүсэх гол шалтгаан болж байна. VI зэрэглэлийн салхинд уг элс нь нэг шөнийн дотор Бээжин хотод хүрдэг аж. И Ли групп нь Хөвчийн цөлийг ойжуулагч. 27 жилийн хугацаанд Хөвчийн цөлийн 1/3 хувийг ойжуулан, ойжуулж ногооруулсан талбай 6000 км2 хүрсэн байна. 200 жилийн өмнө Хөвчийн цөл нь номин ногоон талаараа байсан юм. Гэвч Чин гүрний эхний үеэс эхлэн жил жилийн дайн дажин, атар хагалбарлах, мал маллах зэрэг нь элсэрхэг болох үндсэн шалтгаан болсон байна. Бүртгэлээр 20 жилийн өмнөхтэй харьцуулахад Хөвчийн цөлд үүсэх элсэн шуурга 95 хувиар багассаны зэрэгцээ амьтан ургамлын төрөл зүйл ч 10 дахин нэмэгдсэн байна. Жилийн хур борооны хэмжээ 70-300 гаруй сантиметр болон нэмэгджээ. Өнөөдрийн Хөвчийн цөлд Тоорой мэтийн олон жил харагдаагүй ургамлуудтай болж, туулай, хун галуу ч энэ газарт байнга эргэн ирдэг болсон байна. И Ли группийн бүртгүүлснээр, 2013 онд 70-80 тогоруу ирж байснаас 2014 онд улаан тогоруу нь сүрэг сүргээр ирдэг болсон байна. Өмнө нь нүүдэл мал аж ахуйн амьдралаар тэнгэрийг харан амьдарч байсан тариачдын зарим нь мод тарьж, өвс ургуулж, эмийн ургамал тарих болж, элсэн цөлийн өвөрмөц онцлогтой “тариачны сайхан амьдралыг танихуй”, “малчин хүний жаргалтай амьдралыг танихуй” зэрэг аялал жуучлалын газар байгуулж, элсэн цөлийн 100 мянган суугуул ард иргэдийн жилийн орлого 2000 юаниас 100 мянган юаньд хүрч, зарим нь 30 мянган юаньд хүрсэн байна. Элсэн цөлийг ойжуулж, иргэдийн орлогыг нэмэгдүүлсэн экологи, эдийн засаг, иргэдийн амьдралыг хөгжүүлж, цөлжилтийг сааруулж ногооруулах загвар нь НҮБ-ийн Байгаль орчны газрын өндөр үнэлгээг хүртсэн бөгөөд Хөвчийг “Дэлхийн элсэн цөл экологи, эдийн засгийн жишээ парк”-аар сонгосон байна. Ийнхүү ойжуулсан загварын үр дүн НҮБ-аас олон удаагийн хурал дээр жишигдсэн бөгөөд Дундад улсын Хэвэй, Шиньжян зэрэг орон нутгаар дэлгэрүүлэн хөгжүүлж байна.
“ХӨВЧ ЗАГВАР”-ИЙГ ДЭЛГЭРҮҮЛЭН ХӨГЖҮҮЛНЭ
Хөвчийн цөлийг 1/3 хувиар ойжуулан ногооруулсан нь ӨМӨЗО-ны экологи, эдийн засаг, иргэнийг тэнцвэртэй хөгжүүлсэн цөлжилтийг сааруулж засах ажил болно. Энэ жил И Ли группийн цөлжилтийг засаж сайжруулсан 27 дахь жил тохиож байна. Олон жилийн турш И Ли групп 100 гаруй төрлийн цөлжилтийг засаж сайжруулах арга замыг хайсан бөгөөд энэ бүхнээр дамжиж Хөвчийн экологийн байдал сайжирсан байна. Цахилгаан гаргах, мод ургуулах, өвс тарихыг нэгтгэн хөгжүүлэх нь тухайн засгийн газрын цөлжилтийг сааруулж эсэргүүцэх бас нэгэн шинэ загвар болно. Малчин тариачин элстэй газрыг газар шорооны хувьцаа эзэмшигчийн хэлбэрээр аж ахуйн нэгжээр ажиллуулж, өөрсдөө цахилгаан байгуулах, салхинаас хамгаалах болон чанар сайтай өвс тэжээл тарьж, малчин тариачны орлого нэмэгдэнэ. Хөвчийн цөлийг ногооруулах загварыг НҮБ-аас “Дэлхийн элс экологи, эдийн засгийн жишээ үзүүлэлтийн парк”-аар нэрийдэж, 100 мянган иргэдийн орлого 2000 юаньд хүрэхгүй байсан бол өнөөдөр 10 мянган юаньд хүрсэн байна. Одоогоор Дундад улсын цөлжсөн талбай 1.731 сая км2 байна. Үүнд, 80 хувь нь торгоны замын эдийн засгийн бүс нутагт байгаа аж. Энэ нь Дундад улсын байгаль орчны эвдрэл хүнд, эдийн засаг нийгмийн хөгжилд сөрөг нөлөө үзүүлж байгаа аж. Ийнхүү “Нэг бүс нэг зам”-ын стратегийн бодлогыг хэрэгжүүлэхэд байгаль орчныг тэргүүнд нь засаж сайжруулах хэрэгтэй. Байгаль орчныг хамгаалах нь үйлдвэрлэлийн хүчийг хамгаалж, байгаль орчныг засаж ногооруулах нь үйлдвэрлэлийн хүчийг хөгжүүлж байгаа юм. И Ли групп ойрын жилүүдэд Хөвчийн цөлийг ойжуулж, 6000 гаруй км2 талбайг бүрмөсөн ногооруулсан байна. Түүнчлэн аялал жуучлал, эрүүл мэнд эм эмнэлэг, элсэн цөлийн шинэ эрчим хүч зэргийг хөгжүүлснээр барахгүй иргэдийн амьдралын түвшин дээшилж, “Хөвч загвар”-ыг бий болгосон байна. “Технологи мэргэжлийн хөгжил - аж ахуйн хөгжил - иргэд ашиг хүртэх” загвар нь үргэлжлэн хөгжих ба хамтдаа ашиг хүртэх замыг хайсан байна. Дундад улс төдийгүй дэлхийн цөлжилтийн эсрэг үйл ажиллагаанд чухал үүрэг үзүүлэх болно. Хөвчийн цөлийг засаж ногооруулах нь Дундад улсын цөлжилтийг эсэргүүцэх чухал загвар болно. Хөвч загвар нь байгаль орчныг хамгаалах, бүс нутгийн эдийн засгийг хөгжлийг нэгтгэсэн жишээ мөн бөгөөд экологи болон эдийн засаг хамтдаа ашиг хүртсэн зам мөн. Иймээс Хөвч загвар нь I, II, III аж үйлдвэрлэлийг нэгтгэн хөгжүүлсний зэрэгцээ цөлжилтийг сааруулах туршлагыг дэлгэрүүлэх чухал ач холбогдолтой юм.
