Солонгос улс соронзон туузтай банкны картыг хэрэглээнээс хаслаа
2015-06-04 10:24
Солонгос улсад өнөөдрөөс эхлэн соронзон туузтай хуучны загвар бүхий банкны картыг хэрэглээнээс гаргалаа.
Эдүгээ тус улсын бүх банкны картын 99.8% нь орчин үеийн хамгаалалт сайтай "IC" чип бүхий картаар солигдсон байгаа юм. Ингэснээр банкны автоматууд зөвхөн "IC" чиптэй картыг уншиж мөнгөн гүйлгээ хийж байгаа ба хуучны соронзон карттай иргэд банкин дээр очиж картаа солиулах шаардлагатай ажээ.
Банкууд соронзон карт ашиглаж байгаа иргэдэд зориулан тус бүр нэг ширхэг банкны автомат ажиллуулж байсан бол өнөөдрөөс эхлэн уг автомат үйлчлэхгүй юм байна.

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх
