solongonews
Жолооны сургууль онлайн бүртгэл хийнэ
2015-08-12 14:13
Хөххотын жолооны сургуулиуд онлайнаар бүртгэж эхэллээ.

Хөххотын дотоодын аюулгүй байдлыг хамгаалах товчооны замын хөдөлгөөний салбарын жолооны эрхийн үнэмлэх олгох төвөөс энэ сарын 11-ны өдөр мэдээлснээр, тухайн өдрөөс эхлэн жолооны сургалтад бүртгүүлэх системийг интернетээр бүртгэх загварыг хэрэгжүүлнэ гэжээ.

Одоогоор 6 жолооны сургуулийн бүртгүүлэх системд энэхүү загварыг туршиж байгаа бөгөөд 9 дүгээр сарын сүүл гэхэд бүх жолооны сургуульд албан ёсоор хэрэгжүүлж эхлэх юм байна.

Найруулагч: Буянхишиг
Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл