Хятад, Африкийн худалдааны хэмжээ 103.1 тэрбум ам.долларт хүрэв
2025-06-11 17:08
Хятад, Африкийн худалдааны хэмжээ 103.1 тэрбум ам.долларт хүрлээ.
Хятадын Худалдааны яам 06-р сарын 11-нд хэвлэлийн бага хурал хийлгэж, сүүлийн жилүүдэд Хятад, Африк хамтын ажиллагаагаа үргэлжлэн тэлсний хэрээр нааштай үр дүнд хүрсэн талаар танилцуулав. Тухайлбал, энэ оны эхний дөрвөн сард Хятад, Африкийн худалдааны хэмжээ 103.1 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 8.1 хувиар өссөн байна.
Хоёр талт худалдаа тогтвортой өсөлтөө хадгалсаар ирсэн. Өнгөрсөн он буюу 2024 онд Хятад, Африкийн худалдааны хэмжээ 295 тэрбум 560 сая ам.долларт хүрч, түүхэн дээд рекорд тогтоолоо. Мөн Хятад улс 16 жил дараалан Африкийн худалдааны хамгийн том түншийн статусаа хадгалсаар ирсэн юм.
Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх
