
ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Дин Шюэшян 1-р сарын 29-ний өдөр АНУ-ын Голдман Сакс группын дарга бөгөөд гүйцэтгэх захирал Су Дэвэйтэй уулзав.
Дин Шюэшян хэлэхдээ, Хятадын эдийн засгийн урт хугацааны өсөлт нь дэлхийн хөгжлийн тогтвортой бөгөөд найдвартай хөдөлгөх хүч юм. "15-р таван жил"-ийн төлөвлөгөөний хугацаанд бид чансаатай хөгжлийг тууштай ахиулж, гадаадад дээд түвшний нээлттэй байдлаа тууштай өргөжүүлж,зах зээлийн томоохон нөөц бололцоог үргэлжлүүлэн, дэлхийн хөгжилд улам шинэ эрч хүч нэмж, дэлхийн өнцөг булан бүрээс аж ахуйн нэгжүүдэд шинэ боломж олгох болно гэв.
Су Дэвэй хэлэхдээ, АНУ-ын Голдман Сакс групп Хятадын хөгжлийн хэтийн төлөв болон эдийн засгийн өсөлтийн чадавхийг өөдрөгөөр харж, Хятадын зах зээлийг үргэлжлүүлэн гүнзгий судалж, Америк, Хятадын харилцааны тогтвортой хөгжилд эерэг үүрэг гүйцэтгэх болно гэв.
