Шинэ тэрбумтан бүсгүй
2015-06-30 15:19
Дундадын Шенжений хөрөнгийн биржийн нэр сүүлийн үед огцом цууриатаж эхэллээ.
Хоёрдугаар сарын 13-нд Forbes-оос гаргасан 2015 оны хамгийн чинээлэг эрхмүүдийн жагсаалтад баячуудын индекс 18 хувиар өсөж, дундад улсаас 23 шинэ тэрбумтан төржээ. Энэ үзүүлэлтээрээ 235 тэрбумтантай болсон Дундад улс 533 тэрбумтантай АНУ-ын дараа бичигдэж байна.
Жагсаалтад багтсан Дундадын тэрбумтнуудын дундаас хамгийн богино хугацаанд баяжсан нь Жоу Күнфей юм. Түүний “Lens Technology” компани “Apple”, “Samsung” компаниудад гар утас, таблетны мэдрэгчтэй дэлгэцний шил нийлүүлдэг байна. Ядуу буурай өсвөр наснаасаа эхлэн шилний үйлдвэрт ажиллаж эхэлсэн Жоугийн 2003 онд үүсгэн байгуулсан компани одоо 60.000 гаруй ажилтантай болж өргөжжээ.
Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх
