Дундад, Монголын АТА карнейн хурал энэ сарын 21-ний өдөр Өвөр Монголын Бугат хотод болж өнгөрлөө. Уг хуралд Дундадын худалдааг дэмжих нийгэмлэг, ӨМӨЗО-ны худалдааг дэмжих нийгэмлэг, Өвөр Монголын Бугат хотын гаалийн газар зэрэг байгууллага нэгжийн удирдлагууд, МҮХАҮТ-ын үзэсгэлэн яармагийн газрын дарга С.Нанжилмаа, Монгол Улсын Олон Улсын Үндэсний Арбитрын ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Гүнждагва, Замын-Үүдийн гаалийн газрын дарга Д.Хишигбат нар оролцжээ.
АТА карнейн бол дэлхийн олон улс орон боомтын гаалийг хөнгөлөх зорилгоор хэрэглэдэг гэрчилгээ юм. Дундад, Монгол хоёр улсын холбогдох яам байгууллага АТА карнейн дүрмээр Дундадын жуулчид хувийн машинаар Монгол Улсын хилийг дамнан Орос улс аль эсвэл бусад улс орон руу аялах, Монгол Улсын жуулчид Дундадын нутгаар дамжин Азийн улс орон руу аялах зэрэг асуудлыг шийдэх зорилгоор энэ оны 6 дугаар сард Эрээн хотноо анх удаа уулзалт ярилцлага зохион байгуулжээ. Харин энэ удаагийн хурлаар АТА карнейн дүрмээр хувийн машин, ачааны машиныг хилээр өнгөрүүлэхэд тулгарч буй асуудлуудыг шийдэх гарцыг хоёр тал ярилцаж тодорхой үр дүнд хүрсэн юм.
