solongonews
Дундад, Монгол, Өмнөд Солонгосын залуу таэквондочдын олон улсын тэмцээн эхлэв
2015-07-22 17:54
Дундад, Монгол, Өмнөд Солонгосын залуу таэквондочдын олон улсын тэмцээн өчигдөр Эрээн хотноо эхэллээ.

Тэмцээнийг зохион байгуулах комиссын ажилтны танилцуулснаар: -Энэхүү тэмцээнд Дундад, Монгол, Өмнөд Солонгосын 20-н багийн 360 гаруй тамирчин оролцсоны 18 нь Дундад улсын Шаньси, Хэбэй, Өвөр Монголоос ирсэн бол Монгол Улсаас 16 хүний бүрэлдэхүүнтэй нэг баг, Өмнөд Солонгосоос 10 хүний бүрэлдэхүүнтэй нэг баг оролцож байгаа юм байна.

Энэ удаагийн тэмцээн хүн бүрийн чадвар, хамт олны эв нэгдэл, ганцаарчилсан болон багийн үзүүлбэр, тоглолт, хөлийн техник сорих гэсэн төрлүүдээр явагдах бөгөөд тэмцээнд оролцогчдыг насаар нь 4 бүлэгт хуваажээ.

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : http://news.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл