solongonews
Хятад, Африкийн худалдааны хэмжээ эхний таван сард дээд амжилт тогтоов
2025-06-09 16:31
Хятад Африкийн худалдааны хэмжээ эхний таван сард дээд амжилт тогтоосон байна.

Хятадын Гаалийн ерөнхий газраас өнөөдөр буюу 06-р сарын 09-ний өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл энэ оны эхний таван сард Хятад улсаас Африкийн орнуудад хийсэн импорт, экспортын хэмжээ 963 тэрбум 210 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.4 хувиар нэмэгдэв. Энэ нь түүхэнд байгаагүй өндөр үзүүлэлт болж, Хятад улсын нийт импорт, экспортын хэмжээний 5.4 хувийг эзэлж байна. Үүний дотор экспорт 599.57 тэрбум юань болж, 20.2 хувиар өсөж, импорт 363.64 тэрбум юаньд хүрч,1.6 хувь нэмэгдсэн байна.

Зохиогч: ЗӨҮ ДҮӨВЭЙ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл