solongonews
“Инжинаш”-ийг тоглов
2015-06-26 11:31
“Инжиннаш”-ийг Өвөр Монголын Улаан театрт тоглов.

Өвөр Монголын Урлаг жүжгийн хүрээлэнгийн Монгол жүжгийн баг 6 дугаар сарын 25-ны үдшийн 8 цагт яриат жүжиг “Инжинаш”-ийг Өвөр Монголын Улаан театрт тоглов.

XIX зууны үеийн монгол үндэстний ахуйч үзлийн зохиолч, түүхч, бодлоготон Инжинаш 1837 онд Зустын чуулганы Түмэд баруун хошууны (өнөөгийн Дундад улсын Ляонин мужийн Бэй Пяо суурин) Шударга бат хорооны язгууртны гэрт мэндэлжээ.

 Инжинаш зөвхөн монгол хэлний ном бичгийг уншиж байснаар барахгүй, хятадын түүх, “Дөрвөн түүх”, “Таван ном” ба “Гурван улсын үлгэр”, “Улаан асрын зүүд” зэрэг сонгодог зохиолуудыг уншин сурвалжит айлын зол жаргалтай амьдралыг эдэлж байсан ч эзэрхэг түрэмгийлэгчид ба Чин гүрний харгис ноёрхлын давхар дарлал дор алдарт зохиолчийн маань өрх гэрт ч муугаар нөлөөлж, 30 насны үеэс нь эхлэн аж амьдрал нь доройтон эхнэр хүүхэд нь нас барж, аливаа зүйл нь урагшгүй болсон ч бийр цаастай нөхөрлөж, засаг төрийн хорио цааз зэрэг бэрхшээл бүхнийг хэрхэн ялан давсан тухай тус жүжигт өгүүлсэн байна.  

 

 

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл