solongonews
Хөххотод тавтай морил
2015-07-22 11:10
ӨМӨЗО-ны нийслэл Хөххот бол олон музей, дурсгалын ордон бүхий соёлын өнө удаан түүхэн ул мөртэй хот юм.

ӨМӨЗО-ны нийслэл Хөххот бол олон музей, дурсгалын ордон бүхий соёлын өнө удаан түүхэн ул мөртэй хот юм. Умард хилээрээ уудам талтай, баруун хилээрээ их элстэй, өмнөд хэсгээрээ  Шар мөрөн, зүүн талаараа Бээжин, Тянжиныг бараадсан аялал жуулчлалын чухал нэгэн төв. Байлдаант гүрний Жао болон Чинь, Хань, Мин гүрний үеийн урт цагаан хэрэм, Умард Вэй гүрний хуучин буурь, мөн улс үндэстний их нэгдлийн төлөө харьд мордсон Ван Жаожюүны музей, Их Зуу хийд, Чин гүрний харьяалал байсан жанжны ордон, зөвхөн Дундад улсад бус дэлхийд ганц байдаг босоо монгол үсэгтэй, хамгийн эртний хөшөө, Ляо гүрний цагаан суварга, Чин гүрний Энх-Амгалан хааны VI гүнжийн ордон, Ширээт хийд зэрэг үнэт түүхэн дурсгалууд төдийгүй Хадан хаалга нэртэй газарт мал мал аж ахуйн амьдралыг харуулсан бэлчээрийн газар гаргасан. Түүнчлэн “Эрдэнэт булаг”-ийн экологи жуулчлалын бүс, Хар сухай нуур зэрэг үзмэрийн баазуудтай юм.

Өвөр Монголын Музей Хөххотын төв хэсэгт байрладаг ӨМӨЗО-ны I зэрэглэлийн ерөнхий музей юм. Музейн барилга нь шинэ зууны өнгө аяс хослуулсан монгол загвартай. 2007 онд ӨМӨЗО байгуулагдсаны 60 жилийн ойд зориулан Төвийн засгийн газраас хүргэсэн үндэстний их нэгдлийн бэлгэ тэмдэг бүхий том тогоо болон музей ашиглалтад орох үеэр Өвөр Монгол, Шаньси зэрэг мужийн дурсгасан нэлээд хэдэн дурсгалт зүйлсийг  хадгалж байна.

Чин гүрний Гүнжийн ордон Хөххотын Хайлар гудамжинд байрладаг. Энэхүү ордон хаалганы хөшөө, том танхимууд, зохиомол уул, нуур бүрдүүдтэй. “Гүнжийн ордны дуулал”-д тэмдэглэснээр тус ордонд Чин гүрний Эеэр засагч хааны IV гүнж Жин-И, Энх-Амгалан хааны VI гүнж амьдарч байсан байна. Тус ордон нь өдгөө төрийн зэрэглэлийн түүхэн дурсгалт газар бөгөөд эргэн тойронд нь Хөххотын музей, Гүнжийн ордны парк, Манж үндэстний зан заншлын парк болон Фү Сүө-И жанжны босгосон баатруудын дурсгалт хөшөө зэрэг байгууламжууд байх төдийгүй эдгээр нь жуулчдад үнэ төлбөргүйгээр үйлчилж байна.

Ислам загварын гудамж бол Хөххотын хотон үндэстний дүүрэгт байрладаг. Хуучин хотын хойд хаалгаас умард зүгт төв гудамжтай залгаа 1150 метр урттай, Хөххотын өмнөд, умард зах руу нэвтэрсэн чухал нэгэн зам гудамж юм. Исламын шашин шүтлэгтэй хотон үндэстний онцлог бүхий ногоон, шар өнгийн дугуй оройтой барилгууд нь хотын нэгэн онцгой сайхан үзэмж болсон байна.

Таван суварга нь Хөххотын Юйчүань дүүрэгт байрладаг Чин гүрний Найралт төв хааны V онд байгуулагджээ. Суварга нь суурь, их бие, орой гэсэн гурван хэсгээс бүрдэх ба 16.5 метрийн өндөртэй.

2006 оны 10 дугаар сарын 1-нд ашиглалтад орсон Далан хар уулын хээрийн амьтны парк нь Далан хар уулын бэлд баригдсан 8 сая 260 мянган кв.м талбайтай. Нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нь 600 сая юаньд хүрчээ. Өмнө нь 12 төрөл бүхий 94 үүлдрийн нийт 2000 гаруй амьтантай байсан бол одоо энэхүү зоопарк 1 ирвэс, 2 хар ирвэс, 1 тэмээ, 1 хонин тэмээ /Alpaca/ болон 31 нохой сармагчин нэмэгджээ.

Сүйюань хотын жанжны ордон нь Хөххотын Шинэ хот дүүргийн Хэнгэрэгт байшингийн баруун талд байрладаг. Чин гүрний Найралт төв хаан баруун умард хилийн хамгаалалтаа сайжруулахын тулд Хөххотын хуучин дүүргийн зүүн умард зүгт 2.5 километрийн зайд бас нэгэн шинэ хот байгуулж, цэргээр хамгаалуулж байжээ.

Жаожюүний бунхан нь Хөххотын өмнө талын дүүрэг дэх Хар голын эрэгт байрладаг 33 метр өндөр, 1.3 га талбайтай. Намрын улирлын 9 дүгээр сард ойр хавийнх нь өвс ногоо шарласан байхад гагцхүү энэ бунхан л өвөл болтол үзэсгэлэнт ногооноороо байдаг нь үнэхээр гайхалтай. Дундад улсын нэрт яруу найрагчид үндэстний их нэгдлийн төлөө харьд мордсон Ван Жаожюүний тухай маш олон шүлэг дуулал зохиож байсан нь одоо ч тэмдэглээстэй байсаар.

Их Зуу хийд Хөххотын хуучин дүүрэгт байрладаг. Мин гүрний үед байгуулагдсан Хөххотын хамгийн том буддын шашины хийд юм.

Хар сухайн парк нь Хөххотоос баруун тийш 70 километр, Далан хар уулын урд хормой, Түмэд зүүн хошууны баруун хэсэгт байрлах байгальлаг нуур юм. Хар сухай нуур нь мөн “Боомтын гаднах Шихү нуур” гэсэн сайхан нэрээрээ алдартай.

Хорин гэрийн Хань гүрний булшны ханан зураг нь Хорин гэр шяний Шинэ Дяньзы шяньд байрладаг. Булшийг тоосгоор барьж, ханан дээр нь өөд бологсдын албан тушаал, эд хөрөнгө, эрхэлж байсан үйл хэрэг, түүхэн намтар зэргийг нь уран нарийн дүрсэлж зурсан нийт 50 гаруй иж бүрдэл зурагтай. Энэ нь Зүүн Хань гүрний нийгэм, амьдралыг тусгасан маш ховор үнэт зүйл  юм.

 

Найруулагч: М.Банди
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл