solongonews
Уран бичлэгийн ”Уянга Монгол” үзэсгэлэн
2015-06-16 11:23
Уран бичлэгийн ”Уянга Монгол” үзэсгэлэн Монгол Улсын Дорнод аймгийн төв Чойбалсан хотын Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит төв номын санд.

Дундад, Монгол хоёр улсын найрамдал, соёл урлагийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэн гүнзгийрүүлэх, хоёр улсын адил үсэг бичгийг ард иргэдэд түгээн дэлгэрүүлэх, харилцан бие биенээсээ суралцах зорилготой Дундад Монгол хоёр улсын Хоёр дахь удаагийн "Уянга Монгол" уран бичлэгийн үзэсгэлэнг 2015 оны 6 дугаар сарын 10-нд Дундад улсын Өвөр Монголын Шинэ барга баруун хошууны Ухуулах сурталчилгааны Утга урлагийн холбоо, Монгол улсын Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, Нийгмийн хөгжлийн хэлтсээс эрхэлж, ШББХ-ны Уран бичлэгийн нийгэмлэг, Гадаад алба хамтран зохион байгуулж Монгол улсын Дорнод аймгийн төв Чойбалсан хотын Ц.Дамдинсүрэнгийн нэрэмжит төв Номын санд үзэсгэлэн гаргав.

Үйл ажиллагааг ШББХ-ны Ухуулах сурталчилгааны санаачилгаар Дундадын Хармөрөн муж, Хянган, Жирэм, Гуанжөү, Манжуур, Хайлаар, Эвенх, Шинэ барга баруун хошуу, Монгол улсын Дорнод аймгийн уран бичээчид оролцсон уйгаржин монгол уран бичлэгийн үзэсгэлэнг Дорнодчууддаа сонирхууллаа.

Зохиогч: Цэнгэл
Найруулагч: С.Урьхан
Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл