Их хүйтэн
2026-01-20 10:25
Сарны зурхайн ёсны жилийн 24 улирлын эцсийн улирал болох “Их Хүйтэн”-ий улирал нь жил бүрийн аргын тооллын 01-р сарын 20, 21-ний өдрүүдэд тохиодог бол энэ жилийн хувьд 01-р сарын 20-ны өдөр тохиолоо.

Ийнхүү ээлжлэх цаг, эргэх дөрвөн улирал, хувирах цаг, хорин дөрвөн улирлын нэгэн мөчлөг дуусаж, дараагийн улиралд “Хаврын урь” орон, хамаг бодис амилан төлжих бэлгэт цаг эхэлдэг байна.
“Их хүйтэн”-ний улирал нь “Бага хүйтэн”-ий улиралтай адилаар хүйтний хэм хэмжээг илэрхийлдэг улирал юм. Хятадын умард бүс нутагт “Их, Бага” хоёр хүйтний улирал дахь хүйтний хэмжээ илэрхий зөрүү байдаггүй боловч өмнөд бүс нутагт харин нэг жилийн хамгийн хүйтэн цаг үеэ угтан авдаг байна.
Найруулагч: С.УРЬХАН, Ц.ЦЭЛМҮҮН
Эх сурвалж : Солонго сайт
Дэлгэрэнгүй үзэх
