solongonews
Чансаатай хөгжлийг дэмжих чуулган Хөххотод боллоо
2026-02-25 16:36
Чансаатай хөгжлийг дэмжих чуулган Хөххотод боллоо

2-р сарын 24-ний өдөр морин жилийн цагаан сарын дараах ажлын эхний өдөр тохиов. 15-р таван жилийн төлөвлөгөөг эхлүүлэхийг уриалан, ӨМӨЗО-ны чансаатай хөгжлийг ахиулах хурал Хөххотод боллоо. ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн дарга, АТИХ-ын Байнгын хорооны дарга Ван Вэйжүн оролцож, үг хэллээ. ХКН-ын ХХ их хурал болон удаа бүрийн бүгд хурлын үзэл санааг сайтар хэрэгжүүлж, Өөртөө Засах Орны Намын Хорооны "1571" ажлын төлөвлөгөөг мөрдөж, 15-р таван жилийн төлөвлөгөөг амжилттай эхлүүлэхийн төлөө түргэн шуурхай ажиллахыг уриалж байна гэж онцлов.

Чансаатай хөгжлийг бүрэн ахиулж, Өвөр Монголд шинэ үсрэлт хийхээр хичээнгүйлэн ажиллах хэрэгтэйг Ван Вэйжүн онцолжээ. Тэрээр дэвшилтэт үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлж, нүүрс, химийн бодис, металлурги зэрэг уламжлалт үйлдвэрлэлийн нийлүүлэлтийн сүлжээг өргөжүүлэн бэхжүүлэх, шинэ эрчим хүч, шинэ материал, ногоон тооцооллын эрчим хүч, агаарын богино орон зайн эдийн засаг зэрэг стратегийн ач холбогдолтой аж үйлдвэрийг кластер хэлбэрээр хөгжүүлэх, ирээдүйн эрчим хүч, био үйлдвэрлэл, эрчим хүчний үйлдвэрлэлийг өргөтгөх, салхины эрчим хүч, фотоволтайк, шинэ эрчим хүчний хуримтлал зэрэг эрчим хүчний шинэ тоног төхөөрөмжийг бэхжүүлж, хөдөө аж ахуй, мал аж ахуйн машин механик, уул уурхайн машин механизм зэрэг шинэ бүтээгдэхүүнийг идэвхтэй хөгжүүлж зэргээр стратегийн ач холбогдолтой аж үйлдвэрүүдийг хөгжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэв.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл