solongonews
Ирландын ерөнхий сайд Мартин Бээжинд ирлээ
2026-01-04 16:55
Ирландын ерөнхий сайд Мартин Бээжинд ирлээ

Өнөөдөр буюу 01-р сарын 04-ний үдээс хойш Ирландын ерөнхий сайд Михээл Мартин Бээжингийн нийслэлийн олон улсын нисэх онгоцны буудалд газардаж, Хятад улсад хийх таван өдрийн албан ёсны айлчлалаа эхлүүллээ. Энэ нь Ирландын ерөнхий сайд 14 жилийн дараа дахин Хятадад айлчилж буй тохиолдол юм. Айлчлалын хүрээнд тэрбээр Бээжингээс гадна Шанхай хотод зочлохоор төлөвлөсөн байна.

Сүүлийн жилүүдэд Хятад, Ирландын харилцан ашигтай стратегийн түншлэлийн харилцаа тогтвортой, эрүүл хөгжиж ирлээ. Хоёр тал харилцан хүндэтгэх, эрх тэгш байх зарчмыг баримтлан, нээлттэй хамтын ажиллагаагаар дамжуулан давуу талаараа нөхөж, хамтын хөгжлийг дэмжиж байгаа нь хоёр орны ард түмэнд бодит үр ашиг авчирч байна.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл