solongonews
Бээжин хотын орон сууцны түрээсийн дундаж үнэ кв.м тутамд 62.3 юань болж өссөн байна
2015-06-04 15:58
Бээжин хотын орон сууцны түүрээсийн үнэ хамгийн өндөр шатандаа орлоо.

 

Жил бүр уламжлал ёсоор болдог төгсөлтийн улирал удахгүй ирж, Бээжин хотын орон сууцны түүрээсийн үнэ хамгийн өндөр шатандаа орлоо.

Зах зээлийн бодлогын дагуу, хуучин орон сууцны түрээсийн үнэ ч ихээхэн нэмэгдэж байна. Лянжя орон сууцны зах зээлийн судалгааны газрын статистик мэдээгээр, өнгөрсөн 5 дугаар сард орон сууцны түрээсний дундаж үнэ нь кв.м тутамд 62.3 юань болж, ялангуяа Тянь Түн Юань, Сүн Жя Жуан, Я Юүнь Цүнь зэрэг оршин суугчдын таашаалд ихээхэн нийцсэн газруудын үнийн өсөлт нь Бээжин хотыг тэргүүлж, хоёр унтлагын өрөөтэй байрны сарын түрээсийн үнэ нь кв.м тутамд 200 юань болж өссөн байна.

Найруулагч: Буянхишиг
Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл