Японыг эсэргүүцсэн дайны ялалтын 70 жилийн ойг тохиолдуулан сурвалжлагч Дү Жинянь гуайтай ярилцсан байна.
Энэ жил 93 настай Дү Жинянь гуай Урадын өмнөд хошууны Муна уул балгасны Мин Шин бага дүүрэгт амьдарч байна. 70 гаруй жилийн өмнөх Японыг эсэргүүцсэн дайнд оролцож байсан тухайн цаг мөчөө эргэцүүлэн ярихдаа өөрийн эрхгүй сэтгэл нь хөдөлнө. 74 жилийн өмнө Дундадын газар нутаг яг Японы түрэмгийлэгчдийн галзуу түрэмгийлэлд талхигдлаа. Тухайн үед Дү Жинянь Хэбэй мужийн Шянь шяний нэгдүгээр дунд сургууль (наймдугаар замын цэргийн сургууль)-ийн сургагч байв. 1942 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Японы түрэмгий цэрэг наймдугаар замын цэргийн Хэбэй мужийн дунд хэсгийн газарт “5 · 1-ний их шүүрдэлт” явуулав. Тухайн үед Дү Жиняний байсан Шянь шянь Япон цэрэгт эзлэгдэж, Японы түрэмгийлэгчид тэнд аргацаах хурал байгуулжээ. Үяны төвд энд тэндгүй Япон улсын туг далбаа мандаж, Япон цэрэг өнжиж хоноод нэг удаа тосгонд орж шүүрдэлт хийж, тосгоны ардын амуу будаа, мал харыг нь булаахаар барахгүй, тосгоны ардыг бүгдийг тосгоны талбай дээр цуглуулж, хорсолтой арга маягаар ард түмнийг сүрдүүлж Наймдугаар замын цэргийн нарийн байдал, нэрсийн жагсаалтыг тандан яриулна. “Япон цэрэг манай тосгоны ардыг барьж сүрдүүлэн асуухад тосгоны ард ярихгүй бол хүйтэн ус цутгана, шидмээр хөл гарыг нь шавхуурданж, цахилгаанаар цохино. Хамгийн хорсолтой нь Нармын будаа цутгах. Нармын будаа цутгах гэдэг нь нармын будааг усанд холиод хүний хамраар цутгана. Энэ нь Япон цэрэг Чин Шян сууринд байхад ард түмнийг алж хөнөөсөн бодит байдал юм. Эдгээр явдлыг бодохоос зүрх өвднө…”-гээд Дү Жинянь гуай ярихдаа хэдэн удаа нулимс унагаж, үг хэлж чадахгүй болов.
“ 5 · 1-ий их шүүрдэлт”-ийн хугацаанд ба түүний дараах хэдэн сард Хэбэй мужийн дунд хэсгийн суурин газрын цэргийн голлох хүч ихээр хорогдож, хэдэн түмэн эгэл ард баривчлагдаж алагдав. 1943 онд Дундад улсын Коммунист намын удирдсан Японыг эсэргүүцсэн дайны хамгийн хүнд хэцүү үе шатанд оров. Дайсны цэрэг түр хугацааны давуу талаа ашиглан, өдөр болгон “Бүслэн дайрч”, “Цэвэрлэн устгаж”, энд тэндгүй Японыг эсэргүүцэх зэвсэгт хүчин болон Японыг эсэргүүцэх удирдах удирдлагыг эрин баривчилж, Японыг эсэргүүцэхэд бэлтгэсэн эд барааг булаан дээрэмдэж, Японыг эсэргүүцсэн ард түмнийг галзуурсан мэт хөнөөнө. Тухайн үед 21 настай Дү Жинянь албан ёсоор хувьсгалын ажилд оролцсон, Коммунист намын Шянь шянь суурингийн Гүжиньжуан дахь тосгоныг удирдсан дарга болж, бас залуучуудын улсаа аврах хурлын гишүүний нэг нь байв. Ардын сэтгэлийг нягтруулж, тосгоны ардын итгэл зоригийг хөвчилж, ар талын нууцыг хамгаалах ажлыг сайн хийхийн төлөө Дү Жинянь болон бусад тосгоныг даан удирдсан дарга нар цөм өдрийн цагаар тосгоны ардтай хамт идэж хамт хөдөлмөрлөн, шөнөдөө ард түмэнд үзэл ухамсрын сэтгэл санааны дэмжлэг ухуулга хийдэг байв. “Нэгдүгээр алхам нь даруй ард түмнийг цуглуулан хурал хийх. Япон цэргийн хяналт шалгалт чанга тул өдөр болгон нэг удаа бага хурал хийнэ. Яаж хурал хийх вэ гэвэл тосгоны ардыг бүгдийг нь цуглуулан хуралдах биш. Энэ бол хамгийн эрсдэлтэй, заавал шөнө дундын үед хэдэн тосгоны ардыг дуудаж цуглуулаад бүлэг бүлгээр тосгоны гадна дагуулан аваачиж, Коммунист намын стратеги бодлогыг ухуулж таниулна, тосгоны ардад Коммунист нам Япон түрэмгийлэгчдийг ялж чадна гэдгийг хэлж, тосгоны ардад заавал нууцыг хамгаалж, хэн нь Коммунист намын хүн болохыг юу ч болж байсан ярьж болохгүй гэдгийг захина” хэмээн Дү Жинянь эргэцүүлэн ярина. Япон цэргийн цаг ямагт тосгонд орж шүүрдэлт хийх аюултай байдалд, Дү Жинянь ухуулан хүмүүжүүлэх ажлаа сайн хийхийн зэрэгцээ тосгоны ардыг дагуулан нууцаар нүхэн зам малтаж эхэлжээ. Өдрөөр тэд уг ёсоороо ажилдаа гарч, шөнө болбол баг хуваан нүхэн зам малтана. “Нүхэн зам малтах явцад гаргасан шороогоо нууж далдлах нь хамгийн төвөгтэй явдал байлаа. Саяхан малтаж гаргасан шороо нь нойтон шинэ шороо, дураараа цацсанаас болж Японы цэрэгт мэдэгдэхээс болгоомжилно. Шороогоо нуухын тулд бид арга бүхнийг хэрэглэсэн.
Хуучин шороогоор шинэ шороогоо булна. Мөн нүх ганга, усан суваг бөглөнө … ” хэмээн Дү Жинянь тухайн үеийн байдлаа танилцуулав.
Эсрэг шүүрдэлтийн дайнд цэрэг ард нягт бүлгэмдэж, дайсантай хатуужилтайгаар байлдав. Нүхэн зам нь тосгоны ардыг аюулаас сэргийлэх газар төдийгүй, ихэнх байдалд Дү Жинянь нар нүхэн замыг ашиглан дайсантай партизан дайн хийдэг байна. “Нүхэн зам дотор тусгай бууны нүх байдаг. Дайсан хажуугаар өнгөрөх үед бид нууцаар нэг буудна. Дайсны цэрэг хаанаас нь буудсаныг мэдэхгүй байж байгаад бидэнд хөнөөгдөнө” хэмээн Дү Жинянь инээмсэглэн ярина. Япон цэргийн эзэлсэн орон дахь хүч нь өдөр ирэх тутам буурч эхэлж, манай цэргийн дайсны ар тал дахь хүч хүчирхэгжив. Энэ хугацаанд Дү Жинянь дайсны ар талд байгаа ард түмнийг ухуулан хүмүүжүүлэх ажлыг хариуцаж, Японыг эсэргүүцсэн дайнд ялалт олох болтлох хугацаанд энэ ажлаа хийжээ. “Шинэ үеийн залуучууд Японыг эсэргүүцсэн хувьсгалт дууг уламжлан дуулж, түүхээ ямагт цээжлэн, Япон хүн манай Дундад улсын хүнийг доромжлон дарлаж байсныг үл мартан, Дундад улсын Коммунист нам Дундад улсыг аварсныг өнөд цээжилж явах бол миний өнөөгийн хүсэж байгаа хамгийн том хүсэл юм” хэмээн сурвалжилга дуусах үед Дү Жинянь гуай нэг бадаг Японыг эсэргүүцэх хувьсгалт дуу дуулж, Японыг эсэргүүцсэн дайны ялалтын 70 жилийн ойд зориулж байгаа сэтгэлээ илэрхийлэв.
