solongonews
Хятадын хамгийн өндөрт орших хот Нагкү
2025-06-16 12:05
Хятадын хамгийн өндөрт орших хот Нагкү

 

Агаараас Нагкү руу харахад өргөн уудам тал нутаг нь тэнгэрийн хаяанд уран зураг мэт харагдана. Төвдийн Өөртөө Засах Орны хойд хэсэгт орших Нагкү нь тус нутаг дахь Нужян мөрний дээд урсгалын  Нагкү голын нэрээр нэрлэгдсэн юм.Энэ бол Хятадын хамгийн өндөрт орших хот Нагкү юм.

Хэдэн арван сая жилийн өмнө Евразийн хавтан ба Энэтхэгийн хавтангийн шахалт дор Хөх нуур-Төвдийн өндөрлөг хурдацтай боссон. Өнөөдөр дунджаар 4000 гаруй метр өндөртэй энэ газар жил бүр дээшилсээр байна.

Лхас хотоос гараад тэр чигтээ өгсөөд,Танггула уул нурууг даваад Нагкүд хүрнэ. Хотоос холгүй орших уулын энгэрт “Хятадын хамгийн өндөрт орших хот” гэсэн бичигтэй чулуун самбар байх бөгөөд 4510 метрийн тоо нь онцгой анхаарал татдаг билээ.

Нагкүд өндөрт орших Шуанху шянь гэж бий; Дэлхийн нам болон дунд өргөрөгт орших хамгийн том мөсөн гол уруогангри мөсөн гол бий; Дэлхийн хамгийн өндөрт орших цэнгэг устай Кокен нуур бий...

Нагкүгийн агаар дахь хүчилтөрөгчийн агууламж далайн түвшнөөс ердөө тал хувьтай байж, жилийн дундаж температур 0 хэмээс доош хүйтэн, жилийн харьцангуй чийгшил 50 хувь орчим, салхитай өдрүүдийн жилийн дундаж тоо 100 гаруй хоног, усны буцлах температур 85 хэм орчим байдаг ...

Гудамжинаар алхахад салхи шуурга хацар нүүрийг гуядан  хүйтэн жихүүн байдаг. Хүчилтөрөгчийн дутагдлаас болж хүмүүсийн уруул ягаан-улаан өнгөтэй болдог; Мод хүртэл ургац муутай байдаг. Эндхийн хөлдүү газар нь зузаан байж мод үндслэхэд хүндрэлтэй байдаг.

 Нагкү бол Хятад улсын мужийн зэрэглэлийн цорын ганц модгүй хот юм. Нагкү олон жилийн шаргуу хөдөлмөрлөсний эцэст хотыг ногоон байгууламжтай болгож, "модгүй" түүхийг дуусгаж чадсан юм.

Өнөөдөр хотын төв зам, цэцэрлэгт хүрээлэн, талбай, оршин суугчдын хороололд бургас, гацуур, чацаргана ургаж, хотын өнгө үзэмжийг нэмж байна.

Үе үеийн хүчин чармайлтаар Нагкү шинэ итгэл найдвартай болж байна.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл