solongonews
Дундад улсын төрийн зөвлөл импорт экспортыг нэмэгдүүлэх санал нийтлэв
2015-07-26 16:53
Дундад улсын төрийн зөвлөл импорт экспортыг тогтвортой нэмэгдүүлэх тухай санал

 

 Дундад улсын төрийн зөвлөлийн тамгын газар саяхан импорт экспортын тогтвортой өсөлтийг ахиулах тухай хэд хэдэн санал зөвшүүлж, гадаад худалдааг хялбарчилж орчин ахуйг сайжруулан, гадаад худалдааны аж ахуйн нэгжийн дарамтыг хөнгөлж, импорт экспортын тогтвортой хөгжлийг ахиулан олон улсын өрсөлдөх хүчнийг бий болгох тухай байршууллаа.
Тухайлбал: Нэг. Гадаад худалдааны нөхцөлийг цаашид сайжруулах, импорт экспортын гогцоон дохь татвар хураамжийг цэгцлэн дүрэмлүүлж, худалдааг хялбарчлах төвшнийг цаашид дээшлүүлэх. Хоёр. Бодлогын баталгааг эрчимжүүлж, юанийн ханшийг зүй зохистой тэнцвэртэй төвшинд үндсэнд нь тогтвортой байлгаж, экспортын итгэмжийн даатгалыг дэмжихээ эрчимжүүлж, банк санхүүгийн үйлчилгээг үнэнхүү сайжруулах. Гурав. Өөрчлөлтийг цаашид ахиулах. Импортын ажлыг цаашид эрчимжүүлж, хөнгөлөлттэй импортын итгэмжийн зээлийн хамрах хүрээ хэмжээг өргөтгөн, техник импортлохыг дэмжих цар хүрээндээ оруулах. Дөрөв. Шинийг зохион бүтээх хөдөлгөх хүч болгож, гадаад худалдааны бизнесийн шинэ хэв загварыг хөгжүүлэх зэрэг болно.

Эх сурвалж : http://mongol.cri.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл