7 дугаар сарын 21-нд “Өвөр Монгол-Бүрээ манх цом” Дундад улсын XI удаагийн оюутнуудын элсэн дээрх гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн Өвөр Монголын Бүрээ манханд нээлтээ хийлээ.

Энэ удаагийн оюутнуудын элсэн дээр гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн нь Дундад улсын спортын нийгэмлэг санаачлан зохион байгуулж, Дундад улсын оюутнуудын спортын нийгэмлэгийн салбар нийгэмлэг болон ӨМӨЗО-ны боловсрол, сурган хүмүүжлийн тэнхимээс хамтран зохион байгуулжээ.

Элсний гар бөмбөгийн тэмцээн нь мэргэжлийн баг, өндөр мэргэжлийн баг, спортоор хичээллэж байгаа оюутнуудын баг, сонирхогчдын баг зэрэг дөрвөн хэсэгт хуваан ангилж, 5 өдрийн хугацаатай үргэлжлэх юм.

Тамирчдын хувьд Дундад улсын Чин Хуа Их Сургууль зэрэг 61 их дээд сургуулиас хүрэлцэн ирсэн 100 гаруй багийн 400 гаруй тамирчин Бүрээ манхны Юешадо-д хүчээ сорих аж.

