“Zika” вирүс нь эмнэлзүйн болон лабораторийн оношилгоо хүндрэлтэй, хүнд явцтай өвчин бөгөөд Бразил улсад энэхүү өвчний мэдрэлийн хам шинжийг илрүүлэхээр тандалт эхлээд байгаа юм. Уг өвчин нь цэврүүт тууралт өгдөг бөгөөд нүдний салстыг мөн гэмтээдэг аж. 2015 оны 5-р сарын 12-нд Бразилийн зүүн хойд мужаас ирүүлсэн 25 сорьцны 8-д нь Zika вирус илэрчээ. Мөн Освалдын лабораторит 21 сорьцны 8 сорьцонд Zika вирус эерэг тодорхойлогдсон тухай анх мэдээлсэн юм.
2015 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 10 цагийн байдлаар
Монгол Улсын хэмжээнд:
Улаанбурхан өвчин:
-Улсын хэмжээнд 16287 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэний 773 хүн лабораторийн шинжилгээгээр, 2795 хүн эпидемиологийн холбогдол, эмнэлзүйн шинж тэмдгээр тус тус батлагджээ.
Эх сурвалж: ХӨСҮТ
Мал, амьтны галзуу өвчин:
Увс аймгийн Түргэн сумын Баянхайрхан баг, Өвөрхангай аймгийн Тарагт сумын Туяа багийн нутагт 2 мал (үхэр, хонь) галзуу өвчнөөр өвчилж, өртсөн хүний мэдээлэл байхгүй байна.
Эх сурвалж: ОБЕГ
Дэлхий дахинд:
Ойрхи-Дорнодын Коронавируст халдвар:
БНСУ-д нийт 138 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 14 хүн нас барсан байна. Нас баралтын түвшин 10.1%.
- 4,104 ойрын хавьтлаас 3,776 гэрийн хяналтад; 238 эмнэлэгт хянагдаж, 607 хүнийг хяналтаас гаргасан.
-Тус улсын Засгийн газраас 400 тэрбум вон (US$360 million)-ийг хариу арга хэмжээнд зарцуулж байна.
Дэлхий дахинд 1304 лабораториор батлагдсан тохиолдол бүртгэгдэж, 461 хүн нас барсан (CFR=35.3%)
Эх сурвалж: ДЭМБ, ГХЯ
Эбола вируст халдвар:
2015 оны 06 дугаар сарын 07-ний байдлаар 27336 тохиолдол, 11222 (41.3%) нас баралт бүртгэгдсэн байна.
Эх сурвалж: ДЭМБ
